ДОРНЫН ЗУРХАЙ I Хулгана, луу жилтнээ эерэг сайн

2024 оны 07 сарын 31

Өнөөдөр аргын тооллын 7 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 26, Гөрөөсөн толгой одтой, улаан бич өдөр.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:28-20:29. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх, засуулахад жаргал үргэлжид ирэх сайн.

                                                                                                   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top