ДОРНЫН ЗУРХАЙ I Хонь, туулай жилтнээ эерэг сайн

2024 оны 08 сарын 03

Өнөөдөр аргын тооллын 8 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 29, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр.

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:32-20:25. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням өдөр.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top