Иргэний шилжилт хөдөлгөөнийг ӨНӨӨДРӨӨС зогсооно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 12

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-оос зогсоож, 10 дугаар сарын 12-оос сэргээнэ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч болон нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болохоор заасан.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс хойш шилжилт хөдөлгөөн хийхгүй юм.

https://m-election.mn/news/6949

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top