ОХУ шатахууны экспортоо зогсоох нь МОНГОЛД ХАМААРАХГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

ОХУ ирэх сарын 1-нээс эхлээд энэ оныг дуустал түлш шатахуун экспортлохгүй гэдэг мэдээлэл гаргасан. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.


-ОХУ ирэх сарын 1-нээс эхлээд энэ оныг дуустал түлш шатахуун экспортлохгүй гэдэг мэдээлэл хэвлэлээр гарч байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Одоо нөхцөл байдар ямар байна вэ?

-Энэ нь манай улсад хамаарахгүй. Тухайн мэдээлэл бол бусад орнуудад хамаатай. Монгол Улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Тэр хэлэлцээрээ тун удахгүй шинэчилж байгуулна. Одоогоор манай улсад дизель түлш, АИ92 шатахууны 30-40 хоногийн нөөц бий. Манай иргэд санаа зовох хэрэггүй. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов айлчлаад явсан. Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Хэлэлцээрээ шинэчлэх асуудлыг ярилцаж тохирсон байгаа.

-АИ92 өнгөрсөн өвөл тасалдсан. Тийм нөхцөл байдал үүсэх вий гэж иргэд болгоомжилно байх?

-Өнгөрсөн өвөл хамгийн түрүүнд шатахууны тасалдлыг ярьсан хүн бол би. Улс орны өвөлжилт, намаржилтын ажилд хамгийн их төвөг, саад болдог асуудал бол шатахууны нийлүүлэлт. Энэ талаар би өөрөө мэдээлэлтэй учраас онцгой анхаарч ажиллана. Шатахуун түлш тогтмол нийлүүлэх асуудлыг хэлэлцээрийн түвшинд баталгаажуулна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(66.181.186.195) 2025 оны 03 сарын 13

Би эхэлж ярьсан онгирохюмбитгий өөрийгээ дөвийлгэ

1  |  0
E(202.9.40.181) 2025 оны 03 сарын 13

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

1  |  0
нж(202.9.40.11) 2025 оны 03 сарын 13

монголчууд оросуудыг харааж зүхэж байхад тэд шатахуунаараа хангасаар л байна.... шатахуун зогсвол монголын бүх амьдрал зогсоно....оросуудад талархах хэрэгтэй....Тийм учир Оросуудыг харааж муулсан сэтгэгдэл бичсэн нөхдүүдийг шийтгэх хэрэгтэй....

2  |  0
Зочин(103.212.117.211) 2025 оны 03 сарын 13

ТУВААН ХИЙСЭН ЮМГҮЙ НӨХӨР Л БАЙХЫН ТӨРД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ......

1  |  0
Бодит байдал(122.201.31.82) 2025 оны 03 сарын 13

Туваан гуай Цонхны цаанаас чихэр долоолгоно гэж мэдэхгүй юу?,юунд хэзээ итгэхээ мэддэггүй ээ!

1  |  2
иргэн(202.9.46.199) 2025 оны 03 сарын 13

монголчууд оросуудыг харааж зүхэж байхад тэд шатахуунаараа хангасаар л байна.... шатахуун зогсвол монголын бүх амьдрал зогсоно....оросуудад талархах хэрэгтэй.

2  |  0
Top