Н.Номтойбаяр: УИХ-д "Үндэсний эвсэл" хяналтын тогтолцооны үүргийг гүйцэтгэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар ээлжит бус чуулганыг өнгөрсөн долоо хоногт нээсэн. Ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байгаа билээ.


Үүнтэй холбогдуулан өчигдөр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь сайн, муу хоёр талтай. Сайн нь гэвэл хийрхэл бүхий улс төрөөс ангид хамтрах, саар нь хяналтын тогтолцоо алдагдах эрсдэлтэй юм. Тиймээс хяналтын тогтолцооны үүргийг УИХ дахь Үндэсний эвсэл гүйцэтгэнэ” гэв.

Түүнчлэн “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг маш олон талаас нь судлах хэрэгтэй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 34 хүн байсан. Юу хийдгийг нь харахаар дандаа дарга нар байна. Би зах зухаас нь мэднэ. Том аж үйлдвэр битгий хэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж үзээгүй хүмүүсээс Ажлын хэсэг бүрдсэн. Тэд хувийн хэвшлийн зовлон, жаргалыг мэдэхгүй. Дарга гэдэг сэтэр зүүснээрээ бүх зүйлийг мэддэг гэсэн үг биш. Сонгуулийн өмнө нь л хувийн хэвшлийнхээ жаргал, зовлонг сонсож байна гэдэг болохоос Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт оруулж ирэхээрээ хувийн хэвшлийн төлөөллийг багтаадаггүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.11) 2025 оны 03 сарын 13

маш зөв хэлсэн бна.

1  |  0
зочин(103.57.95.14) 2025 оны 03 сарын 13

том яриад байлгүй өөрөө оролцох аргаа олооч дээ чамайг хэн гуйхав дээ

2  |  0
Top