Нууц тогтоолоор шонхроо гаргасаар байх уу?

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 08 сарын 22

 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Мөн үндэсний бахархалт шувуутай болсон дэлхийн 88 дахь орон болж бүртгэгдсэн билээ. Иймд шонхор шувууг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгох, шонхор шувууг зүй бус хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид  хандан уриалсан нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр.

Гэсэн ч “Засгийн газрын нууц тогтоол”-оор халхавчлан идлэг шонхрыг гадагш гаргасаар ирэв. Үүнээс үүдэн үндэсний бахархалт шувууны тоо толгой цөөрөх аюул нүүрлээд удаж байна. Шонхор шувууг өгч авалцдаг “нууц” гэх нэртэй нийтэд мэдэгддэггүй хууль зөрчсөн тогтоол, журмуудыг хэрхэн гаргаж, яаж хэрэгжүүлдэг байсныг хүргэе.

Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.

Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг.  Ингэхдээ  гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолоор жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.

Ахуйн зориулалт гэдэг нь анчид, ан сонирхогч иргэд, малчид тухайн орон нутаг /сум/ -аас нь зохих зөвшөөрлийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд нэн ховор, ховроос бусад цагаан зээр, бор гөрөөс, гахай, тарвага, үнэг, хярс, ус намаг, ой хээрийн зарим шувуу, түгээмэл тархацтай загас зэрэг ан амьтныг агнах, барихыг хэлдэг.

Монголчууд улсын түүхий эдийн бэлтгэл болон экспортод зориулан тарвага, үнэг, хярс, чоно зэрэг үслэг ан амьтад болон цагаан зээр, бор гөрөөс, гахай зэрэг ан амьтдыг олон тоогоор буюу үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулж, мах, арьс зэрэг түүхий эдийн зүйлийг нь гадаад, дотоодын хэрэгцээнд нийлүүлж байсан үе бий. Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.

Тусгай зориулалт гэдэг нь зарим ан амьтдыг гадаадын анчин жуулчид, иргэдэд болон дотооддоо соёл, шинжлэх ухаан, эмчилгээний зориулалтаар цөөн тоогоор агнуулж, бариулахыг хэлнэ гэж Амьтны тухай хуульд тус тус  зааж өгчээ.

 

АРАБ РУУ ГАРГАДАГ ШОНХРЫН ТОО 26 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

 

Амьтны тухай хуулийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу сүүлийн 30-аад жил тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад агнуулах болон амьдаар нь барьж гадаадад гаргах, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих амьтны нэр, тоог Засгийн газар жил бүр нэг тогтоол гаргаж ил тод баталсаар иржээ.

Энэ нь харьцангуй шударга үе байж. Цаашилбал, Байгаль орчны багц хуулиудын үндсэн буюу эцэг хууль гэж болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн тавдугаар зүйлийн “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх”  гэж заасан байдаг.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс  ганцаараа идлэг шонхроо экспортод гаргаж байна. 

Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  салбарын сайд болсноор тухайн жилд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтны нэр, тоог баталдаг Засгийн газрын тогтоолоос шонхор шувуу гэдэг нэрийг зориуд хасч, зөвхөн шонхроор тусгайд нь тогтоолын төсөл боловсруулан оруулж Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж эхэлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг нь БОАЖ-ын сайдаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Батцэрэг, сайдын албыг хашсан Н.Цэрэнбат нар мэдсэн ч  мэдээгүй дүр эсгэн мөн л “Нууц тогтоол” гээчийг гаргуулсаар иржээ.

Идлэг шонхор бол  дэлхийд нэн ховордож CITES /Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/-ийн I, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн хавсралтад орсон нэн ховор шувуу.Иймд улс орнууд шонхор шувуугаа хилээр гаргах, худалдаалахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улс  ганцаараа идлэг шонхроо экспортод гаргаж байна.

БОАЖЯ-наас 2015-2019 онд амьдаар нь барьж гадаадад гаргах шонхрын тоог 2012, 2013, 2014 оныхоос хэд дахин нэмэгдүүлснээр барахгүй 2015 оноос жил бүр Засгийн газрын “Нууц тогтоол” гээчийг гаргуулж нууцлах болсон нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.

 

ГАДААД, ДОТООДЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИДЛЭГ ШОНХОР ЦӨӨРЧ БАЙГААГ АНХААРУУЛСААР БАЙНА

 

Монгол Улс шонхороо экспортод гаргаж эхэлсэн үе /1993 он/-ээс хойш түүхэндээ  нэг жилд 395 толгой идлэг шонхрыг гадаадад гаргаж байсан удаа үгүй.

Тэгвэл Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран гаргасан Олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэл-тайланд “Зэрлэг ан амьтад /хөхтэн, жигүүртэн, шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч/-ын тоо толгой 1970-аад оны үеийхээс 60 орчим хувиар багассан” гэж дурдсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сарын 14-нд Киргиз улсад болсон Олон улсын шувуулахуйн холбоо болон Идлэг шонхрын хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид “Сүүлийн хоёр жилд идлэг шонхрын тоо толгой 40 орчим хувиар буурсан” гэж мэдэгджээ. Манай улсад Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн 2010 оны тавдугаар сарын 18-ны А/146 тоот тушаалаар Идлэг шонхрын нөөц байршлын судалгааг  эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн есөн баг гаргасан байна.

Идлэг шонхрын эм нь эрээсээ биеэр харьцангуй том, эрч хүч сайтай байдаг учраас арабууд эмийг нь дагнан барьдаг. Иймээс эр, эмийн харьцаа нь алдагдаж үржил нь буурчээ.

Тэд  42100 км замыг туулан тооллогын ажлыг гүйцэтгээд “Манай улсад 6835.8 толгой идлэг шонхор байгаа бөгөөд ангаахайн хорогдол нь 70 хувьд хүрч, үржил нь 15 хувиар буурч байна”  гэсэн иж бүрэн судалгааны тайлан-дүгнэлтийг БОАЖЯ-д  тухайн үед  гаргаж өгч байжээ. Тэгвэл  2016 оны есдүгээр сарын 8-нд Төрийн ордонд болсон “Шонхор шувууны зүй бус хорогдол, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн судлаачид өндөр хүчдэлд цохиулснаас жилд 6000 орчим шонхор хорогдож байна гэж ярьж байв.

Үүний дараа буюу 2017 оны есдүгээр сарын 14-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болсон “Цахилгаан дамжуулах агаарын шувуунд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл түүнийг бууруулах боломж” сэдэвт Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс МУИС, ШУА-ийн ЕБСБ-ийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдын гаргасан дүгнэлтэд “Мэрэгч амьтдын тоо толгой, тархалтын байдлаас хамааран нэг жилд 713-7950, дунджаар 4116 толгой идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог”  гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.177) 2024 оны 08 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
М(202.126.90.182) 2024 оны 08 сарын 22

Оюунхоролд шувууны хараал тусчээ, яана даа

0  |  0
zochin(64.119.31.179) 2024 оны 08 сарын 22

Shonhoriig gargaad yah yum. Mongol uls hangalttai l mungu olj bna.

1  |  0
Top