Энэ удаагийн УИХ-д МАН, АН, ХҮН, ИЗНН болон МНН, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл гэсэн дөрвөн нам, нэг эвсэл суудал авсан. Ингээд харахад уг нь ирэх дөрвөн жилд Монголын хууль тогтоох дээд байгууллага олонхтой, цөөнхтэй, эрх баригчидтай, түүнд түшиг болж, алдааг нь засах гайгүй сөрөг хүчинтэй байж болохоор байв.
Гэвч бүх зүйл урвуугаар эргэсэн. Эрх баригчид АН, ХҮН хоёрыг засагтаа эвсүүлж, “өвөртөө хийгээд” авсан. Нөгөө хоёр нь ядаж нэг жил хүлээлгүй шууд л эвсэх найрахдаа шуударчихсан. АН-ын дарга Л.Гантөмөр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, ХҮН-ын Т.Доржханд Монгол Улсын Шадар сайд хэмээгдэн өрсөлдөөний асуудал эрхлэхээр болсон.
Мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дээрх намууд эрх баригчидтай эвсэхийг буруу гэсэнгүй. Санаагаар болдог бол МАН-ын Засгийн газрыг эхний нэг жилд дангаар нь ажиллуулааад хойтон эвсэж болох байв. Ядаж байхад түгжрэлийн /АН-ын Р.Эрдэнэбүрэн/, утаа униарын /АН-ын С.Одонтуяа/, эрдэс баялгийн ашиглалт /АН-ын Ц.Туваан/ гээд хэрүүл, хэл амтай болгоныг АН-ын сайд нарт өгсөн дөө. Нийслэл хот таг түгжрэл, тэг зогсолттойгоо зусаад намрын эхтэй золголоо.
Одоо сургууль, соёл, ажил алба жигдрэхээр зам дээрээ хонох шахах нь тодорхой. Аравдугаар сарын дундаас алдарт утааны улирал эхэлнэ. Эрдэс баялгийн ашиглалт бол хэзээнээсээ хэл амтай салбар. Энэ бүгдэд иргэдээс өгөх муу дүнг АН-ын сайд нар бие дээрээ үүрнэ. Эдийн засаг уруудвал Л.Гантөмөр буруудна. Нэгэнт том том бялуу үмхчихсэн юм хойно АН, ХҮН-ынхнаас төр, засгийн бурууг тунгаагаад шүүмжилчих зүрхтэн ховорхон гарна.
Ингээд сөрөг хүчин байж, иргэд, сонгогчдынхоо нүд, чих болох хүчин гэвэл УИХ-д Үндэсний эвсэл, ИЗНН хоёр болж тунаж үлдэв. Гэтэл ИЗНН энэ үүргээ биелүүлж чадахгүй бололтой. УИХ-ын гишүүн, тус намын дарга Б.Батбаатар уг нь хуучин төрийн түшээ байсан туршлагатай байж болох хүн ч тийм ч дайчин байж чадахгүй. Р.Батболд, С.Замира нарын гишүүд өнөөхөндөө сөрөг дуугарах бүү хэл, хууль тогтоох ухаанд сурах гэж багагүй хугацааг элээх төлөвтэй. Намын дэд дарга М.Нарантуяа-Нараг амьдрал дундаас гарч ирсэн, иргэдийнхээ төлөө зоригтой чанга дуугарах байх хэмээн найдаж байсан боловч байдал эсрэгээрээ эргэж, ганц хүнтэй компанид хувиараа бизнес эрхэлж буй мэт гадагш дотогш чөлөө зөвшөөрөлгүй явж, хувцас хунар танилцуулж, хуралдаан тасалж, байнгын хорооны хуралдаан дундуур лайв хийж өөрийн сурталчилгааг бодохоос сонгогчдын эрх ашгийг төлөөлөх хүн биш гэдгээ өнөөхөндөө харуулаад байна. Тэр хуралдааныг сэтгүүлчид сурвалжилж, Тамгын газар ч мэдээ, мэдээллийг нь түгээж иргэдэд хангалттай сурталчилж буй. Хуулийн төсөл цаана нь ярилцаж, гишүүд, ажлын хэсгийнхэн мэтгэлцэж байхад “Манайхаан, байнгын хороо хуралдаж ийм юм ярьж байна” хэмээн лайвдах нь харин ч төрийн ажилд ямар их тээр, садаа болж байгаа бол. Нөгөөхийг нь дөгөөж дэвэргэн элдвээр сайшаасан сэтгэгдэл бичиж суудаг иргэд ч гэж иргэд.
Сайн зөвлөхүүд дэргэдээс нь хэлж заавал М.Нарантуяа-Нара гишүүн аяндаа засрахыг үгүйсгэхгүй. Зам зууртаа төлөвшинө гэж найдаж суухаас. Угаасаа өнөөдөр УИХ 126 гишүүнтэй болсон нь цагаасаа эртэдсэн хэрэг болчихож. Өнөөхөндөө 76 гишүүнтэй хэвээр байсан нь онох байсан байж мэднэ. Учраа олохгүй энэ олон гишүүд дунд сөрөг хүчин болж час хийсэн үг хэлэх гишүүн олоод ир гэвэл гарын арван хуруун дотор багтах уу, үгүй юу.
Одоо сөрөг хүчин болох найдлага ганцхан Үндэсний эвсэл. Н.Номтойбаяр гишүүн, түүний эвслийн гишүүдээс өөр УИХ, Засгийн газрын буруу, зөрүүг чуулганы танхимд шудрагаар хэлэх хүчин харагдахгүй байна. Тийм болохоор Номтоос өөр харж хүлээх сөрөг хүчин үлдсэнгүй гэж хэлж байгаа юм.
Н.Номтойбаяр гишүүн өмнө нь ч төр, засгийн ажил дахь буруу зөрүүг хэлж, түүнийхээ горыг амсаж, өөрөө УИХ-ын гишүүний албаа сайн дураараа орхиод явж чадсан цөстэй л эр. Эргэн сөхөхөд 2020 онд Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн байхад нь МАН-ын дотоод зөрчлөөс үүдэн, хэрэг дээрээ хатуу шүүмжлэл хэлснийх нь төлөө МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэхэд тэрбээр өөрийнхөө хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж их улс төрийг орхисон. Тэр жилийн сонгуулиар Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших шийдвэр гаргахад тухайн тойргийн 31.041 иргэн түүнийг дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Хууль журмын дагуу 801 хүний гарын үсэг байхад л хангалттай л даа. Үүнийг үндэслэн СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэчихээд байхад нь удалгүй барьж хорьсныг хүмүүс санаж байгаа. Тухайн үед Н.Номтойбаярын бие даахаар цуглуулсан гарын үсэг ХҮН-аас тухайн тойрогт УИХ-д нэр дэвшин ялалт байгуулсан Т.Доржхандын сонгогчдоос авсан саналаас хамаагүй илүү байсан. Н.Номтойбаярыг хар гэрт хийгээгүй бол Т.Доржханд УИХ-ын гишүүн болох нь бүрхэг л байсан шүү, 2020 онд.
Н.Номтойбаяр гишүүнийг хорьсон шалтгаан нь ч хөгийн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа "Албан тушаалдаа хайнга хандсан" гэсэн үндэслэлтэй. Түүнд нэг жил хорих ял оноосныг биеэр эдэлсэн. Монгол Улсын Хүний эрхийн комисс болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг "Улс төрийн хоригдол" гэж тайландаа тусгасан. Албан тушаалдаа хайнга хандсан гэдэг шалтгаанаар бариад хориод байвал төрийн албан хаагчдаас “аавын хаалга” татаагүй хүн үлдэнэ гэж үү. Өнгөрсөн хавар, зуны эхээр бас яалаа.
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг татах, нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн зургаадугаар сарын 1-3-ны хооронд болохтой зэрэгцэн түүнийг татах ажиллагаа босч ирсэн. СЕХ тавдугаар сарын 30-нд хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзан шийдвэрлэсний дотор нэн түрүүнд Н.Номтойбаярын нэрийг багтаасан. П.Баярхүү нарын зарим нэр дэвшигчийг нь ч хүний санаанд оромгүй хөгийн шалтгаанаар татах гэж үзсэн. Гэвч тэр ажиллагаа бүтээгүй л дээ. Шүүх хуралдаан дээр Н.Номтойбаяр буруудах бус, СЕХ-ны төлөөлөл ямар ч нотлох баримтгүй байдалд ороод бууж өгсөн. Нүүрсний сонсголыг ч хэрэг дээрээ Н.Номтойбаярын гэр бүл рүү чиглүүлж хийгээд үр дүнд хүрээгүй.
Ингэж хал үзэж халуун чулуу долоосон учраас, бас хэлэх гэснээ шударгаар хэлчихдэг учраас л Н.Номтойбаяр гишүүн, түүний эвслийн гишүүдийг сөрөг хүчин болж чадна хэмээн итгэж хүлээж байгаа юм. Хэрэв Н.Номтойбаяр гишүүнийг хамтарсан засагт ор гэж урьсан бол тэрбээр эрс татгалзах байсан гэдэгт итгэнэ. Хамаг бугшмал асуудал хурсан яамдыг толгой дээрээ овоолж, бусдын гэмийг бие дээрээ үүрэхийг тэвчихгүй байсан. Тэрбээр хэлэх үгээ хязгаарлуулж, иргэдийн төлөө сөрөг хүчин байх эрхээсээ татгалзах алхмыг сонгохгүй байв. Уг нь тус эвслийн мөрийн хөтөлбөрт Засгийн газрын үйл ажиллагаанд хэрэгтэй, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжих, дотооддоо үйлдвэрлэж болох бүхнийг хийж бүтээх олон чухал санаа байснаар барахгүй, гадаадын түншүүдтэй ч энэ талаар ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулсан юм. Гэхдээ Үндэсний эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан эдгээр санаагаа орхихгүй нь мэдээж. Тэд энэ бүтээлч санаачлагаа хэрэгжүүлэх аргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүйгээр шийдэж чадах боломжтой.
Өнөөгийн УИХ-д хамгийн их дутагдаж буй нь төр, засгийн болохгүй, бүтэхгүй байгаа ажлыг шүүмжилж, иргэдээс нууж баталж мэдэх эгзэгтэй хуулиудыг ил болгох учиртай сөрөг хүчин учраас л Үндэсний эвсэлд хамаг итгэл найдвар төвлөрөхөөс аргагүй болоод байна.
Сэтгэгдэл ( 22 )
энэ хүн өөрөө би өшөөгөө авна гэж ярьсан билүү.
ЕБС ээ бүтэн төгсөөгүй их сургууль бүтэн төгсөөгүй архичин завхай алуурчин яг сөрөг хүчин байж харагдаач \n\nнаадах чинь байдаг л нэг луйварчин гар. \nЭнүүнээс юу ч бүү хүлээ юунд нь ч бүү найд
Хүмүүсийн нийтлэг адил чанарууд идэх уух боломжийн үр дүнд хүрэх эрмэлзэл энэ нийтлэг чанараараа л сөрөг хүчингүй болноо
Энэ сөрөг хүчин боллоо юу хуйвалдагч л болох байлгүй.
Ovoo mungu avsan baina
Номтойбаяр өөрийгөө дөвийлгөлөө. Захиалгаар бичээд бай. Мөнгөтэй хүн улс төрийн өндөрлөгт зүтгэх нь улсад хортой гэдгийг өнгөрсөн 30 гаруй жил харуулах шив дээ.
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ANUSDI80955877
ZAHIAALGAAR BITGII SHAAAAAA OLON YUM HUTSALGUI MONGOLIIN ARD TUMNII BAYLAG, STRATEGIIN ORD TSAGAAN SUVARGIIG BUTSAAJ UGUUUU
ийм л хүнд өгч байгааг бодоход иргэд нэг л биш ээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

Тэд нар чинь өөрсдөө болъё гэж ухаангүй давхисан. Ялангуяа лдонтуяа туваан доржханд нар бол сайд хийх гэж үхэхээс наагуур гүйсэн. Хүн амины хэрэгч гарч мэдэхээр байсаныг бүгд харсан. Номтойбаяр бол ёөрөг хүчин биш. Зөвхөн хувийн өш хонзонгоор өвчилсөн эргүү ухна.
Номтойбаярын 100 хувь дэмжиж байна\n
Үхсэн ацны сөрөг хүчин өөрт ашигтай зүйлд улсаа зархад бэлэн хулгайч шүү