Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2024" томоохон худалдаа, бизнесийн нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Бизнес эрхлэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн" наймдугаар сарын 23-нд буюу өнөөдөр “Мишээл Экспо” Олон улсын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэн, худалдаа наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай үргэлжилнэ.
Үзэсгэлэн, худалдаанд
Та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )