ХЭН ЮУ ХЭЛЭВ | Зарим гишүүн иргэд буутай болох ёстой гэж ил цагаан ярих боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын хэлсэн үгнээс онцолж байна.


УИХ-ын гишүүн О.НОМИНЧИМЭГ: Саяхнаас нэр бүхий УИХ-ын гишүүд, улс төрийн намын гишүүд иргэд буутай болох ёстой гэх мэт асуудлыг ил цагаан ярьж сурталчилах болжээ. Ямар зорилготой, хэний бизнесийг дэмжих гээд байгаа нь ил тодорхой шүү. Ийм зүйлийг хэрхэв ч зөвшөөрч болохгүй.

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа үнэхээр хангалтгүй байна. Гишүүдийг мэдээллээр хангаж чадахгүй, хурлын зохион байгуулалт, тоног төхөөрөмж гээд асуудал олон байна. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага ийм байж болохгүй. Горимын санал нэрээр дэмжигдээгүй саналаа босгодог байдлаа болих хэрэгтэй. Асуудлыг аргалж, зальтах гэсэн үлгэр дуурайллыг шинэ гишүүддээ үзүүлж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН: Өнгөрсөн парламент зургаадугаар сард төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэх байсан ч сонгуульдаад амжаагүй. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдөр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх гэж байна. Яаж бүтэн жилийн төсвийн гүйцэтгэлийг ганцхан өдрийн дотор хэлэлцэх юм бэ. Материал нь өнөө өглөө орж ирлээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.76) 2024 оны 09 сарын 03

Монгол хүний омголон зан халуун зэвсэг хоер таарахгүй

0  |  0
Зочин(66.181.180.61) 2024 оны 08 сарын 29

За ашгүй дээ. Буутай болно гэдэг чинь маш чухал боломж байна даа.

0  |  0
Зочин(202.131.225.197) 2024 оны 08 сарын 29

Монголчууд бие биенээ устгахыг хүсэгчид буутай болохыг дэмжье

0  |  0
зочин(66.181.181.149) 2024 оны 08 сарын 29

Лай..буу юу гэж шүдээ хаваираад байнавэ

0  |  1
зочин(202.72.240.9) 2024 оны 09 сарын 04

америк шиг болно доо

1  |  1
иргэн (66.181.177.70) 2024 оны 08 сарын 29

иргэд буутай болох ёстой, дэмжиж байгаа шүү. гишүүнээ...

1  |  2
н.ж(202.9.40.174) 2024 оны 08 сарын 29

Энэ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД эхлээд Сахйан Монгол хэлээрээ сайхан ярьдаг блчихмоор юм ... ” Одоо ” одоо” ” болохоороо” болохоороо” ”байжаагаа” байжаагаа” гэх юм уу аль эсвэл гадаад үг оруулж яриад л ярих ёстой 2-3 минутанд яриагаа багтааж чрьж чадахгүй ихэрхээд л маш муухахй харагдах юм даа...Товч бөгөөд тодорхой,Сайхан Монгол хэлээрээ ярьж сурмаар байна даа...

1  |  0
зочид(86.111.137.17) 2024 оны 08 сарын 28

шүүмжлэхээс өөр ажил хийж мэддэггүй нэр төрөөр хөөцөлдөгсөд олон болжэн

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2024 оны 08 сарын 28

Сахил хүртээд шал дордов гэдэг лугаа адил олон гишүүд дунд солиорол галзуурах вий дээ

0  |  0
Зочин(202.9.40.112) 2024 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүд минь өөрсдөө эхлээд юманд жаахан түргэн шуурхай, ул үндэстэй хандаж ажиллаж сурах хэрэгтэй. УИХеын Тамгын газраар юмаа бэлдүүлдэг цэцэрлэгийн хүүхэд биш шүү та нар. Тамгын газраас зарим туслалцаа л авах ёстой. Түүнээс би юмаа мэдээгүй, хэлэлцэх асуудлаа судлах боломж олгохгүй байна гээд байх, эрх ямбатан, амаа ангайсан хүүхэлдэй биш шүү

1  |  1
Сэрээч(202.9.40.198) 2024 оны 08 сарын 28

Үнэхээр ямар эрүүл биш хүмүүс гишүүн болчихвоо, БХЯ-ныхны хариулж байгааг нь бас хараад шоконд орлоо. Арай арай, сэрээч,

2  |  0
Ахмад настан(103.168.34.191) 2024 оны 08 сарын 29

Буу тоглоом биш. Хүн бүр хармаандаа хүйтэн зэвсэг (хутаг) авч явбал юу болох вэ. Хуулиараа хориотой байгаа шүү. Харин буу гээд бодсон чинь бөөн айдас....

4  |  2
зочин(202.131.241.13) 2024 оны 08 сарын 28

завхрал

3  |  0
иргэн(202.9.46.10) 2024 оны 08 сарын 29

Иргэд буутай болбол хүмүүжил төлөшилгүй,ухамсаргүй, овилгогүй, өс хонзондоо хөтлөгдсөн монголчууд 3 хоногийн дотор бие бменээ алаад дуусна....жагсаал хийвэл тэнд зуу мянгаар нь буудна... үхнэ...ан амьтыг хөнөөнө....дээрэм хулгай гаарна... гээд тоочоод баршгүй...кино дээр гардаг шиг зэвсэгт бүлэглэл маф цэцэглэнэ!!!!!!!!!!!!!!! ийм үр дүн гарна даа гишүүд ээ....

5  |  2
zochin(1.75.157.181) 2024 оны 08 сарын 29

Ч.ЛОДОЙСАМБУУ chi dutaj gene udahgui huugduh udruu medej baigaa baih

1  |  1
Top