ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн авьяасаа гайхуулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

Хонь

Таатай өдөр. Уран бүтээл, шинэ эхлэлийн цаг иржээ. Зөн совингоо сонсоорой, муу зүйл зөвлөхгүй шүү. Хүндхэн байдлаас амархан гарна. Цорын ганц сул тал тань эрүүл мэнд. Хэзээ хэзээнээс эмзэг байна. Биеэ энхрийлээрэй.

Үхэр

Нөхцөл байдал таагүй эргэж эсвэл хэн нэгний хорон санаа эрчүүдийн төлөвлөгөөг нураана. Цалингаа нэмүүлэх эсвэл албан тушаал ахих гэж хөөцөлдөхөд тохиромжгүй. Ажил болон хувийн амьдралд нь гарах хууралтаас эмээгээрэй. Шинэ сонирхол урам хугална.

Ихэр

Өнөөдөр авьяасаа гайхуулах боломж олдоно. Хаа сайгүй туслах санал ирнэ.  Энэ бол таны өдөр тул аль бол ашигтай өнгөрүүл. Эрчүүд хуучин танилуудтайгаа таарна. Хуучнаа дурсан үдшийг таатай өнгөрүүлнэ. Согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлахыг хичээгээрэй, хуучин гомдол сэдэрч магадгүй.

Мэлхий

Ямар ч шалтгаангүй гутралд орно. Ийм байдлаас гарах гэж бүх хүчээ дайчлаарай. Байнга санаа зовж, айдаст автсанаар сэтгэл гутралд орж болзошгүй. Усан сан, спорт зааланд очвол сэргэнэ.

Арслан

Урьд нь төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Орлого олно гэж бодоогүй байсан урьдын хөрөнгө оруулалтаас төлөвлөгөөгүй мөнгө орж ирж магадгүй. Гэр бүлийн асуудлаа шийдэх арга олдоно.

Охин

Үр бүтээл муутай, хоосон өдөр. Маш чухал хэлэлцээ хүртэл бүтэлгүйтнэ. Рекламын бизнес хийдэг бол тодорхой хугацаанд азгүйтэл дагана. Чухал шийдвэр, ажлаа хойшлуул. Хүмүүс олноор цугларсан газарт очихгүй байхыг зөвлөж байна.

Жинлүүр

Уран бүтээлийн эхлэл тавихад таатай өдөр. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх өргөн боломж гарч ирнэ. Шаргуу зан тань бүх саадыг туулахад нь тусална. Эмэгтэйчүүдийн хувьд олон уулзалт, болзоо хүлээж байна. Харин эрчүүдийн хувьд орлогын шинэ үүсвэр нээгдэнэ.

Хилэнц

Аливаа зүйл эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр юу чаддагаа харуулах боломж гарна. Хувийн амьдралд нь эерэг өөрчлөлтүүд гарна. Хайртай хүнээсээ салах эрсдэлтэй ч таны буруугаас биш. Шаналах хэрэггүй, тэр хүн танд зориулагдаагүй.

Нум

Хийж чаддаг ажлаа хийвэл аз ирнэ. Өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж бэртэж, гэмтэхээс болгоомжил. Та маш олон хүнтэй уулзаж магадгүй. Гэртээ бүгэлгүй найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлээрэй.

Матар

Бууж өгөх дургүй матрынхан хамт ажиллагсадтайгаа таагүй харилцаа үүсгэнэ. Маш их ажил хүлээж байна. Яаралтай ажил нэмж гарна. Үдшийг хувийн амьдралд нь үүсэн асуудлыг шийдэх, оюун санааны хөгжилд зориулаарай. Зүүд нь биелнэ.

Хумх

Салан байдлаасаа болж бүрэн дүүрэн ажиллаж, чухал асуудал шийдэж чадахгүй тул хойшлуулаарай. Гэр бүлдээ аль болох илүү цаг гаргаарай. Байгальд гарч эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр алхаарай. Эрүүл мэнддээ анхаарч, урьдчилсан үзлэгт ороход гэмгүй.

Загас

Тал тал тийш үсэрсэн тогтворгүй өдөр. Хүчин чармайлт гаргах ч саадыг давж чадахгүй. Үзэл бодлоо бусдад тулгах шаардлагагүй. Толгой өвдөж, санаа сэтгэл нь өөрчлөгдөж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top