NCT хамтлагийн Taeil хүчингийн хэрэгт холбогдож, хамтлагаасаа гарчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

 

Өмнөд Солонгосын хөвгүүдийн NCT хамтлагийн гишүүн Taeil бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож, хамтлагаа орхисон тухай харьяа агентлаг болох SM Entertainment-аас мэдээлжээ. 

Түүнийг чухам ямар гэмт хэрэг үйлдсэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд "Бид уг асуудлыг ноцтой асуудал хэмээн үзэж байгаа тул Taeil цаашид хамтлагийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж үзэж үзсэн. Бид энэ асуудлыг түүнтэй ярилцаж, түүнийг хамтлагаас гаргахаар шийдсэн. Тэр цагдаагийн байгууллагатай бүхий л чадлаараа хамтран ажиллаж байгаа" гэжээ. 

NCT хамтлагийн хувьд хорь гаруй гишүүнтэй бөгөөд 2016 онд дебютээ хийсэн. Одоогоор тус хамтлаг NCT 127, NCT Dream, NCT Wish зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Billboard-ын жагсаалтад орсон хэд хэдэн уран бүтээлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top