Жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопес нарын салалтын мэдээн дундуур Бен Аффлек шинэ болзоот бүсгүйтэй болсон гэх мэдээлэл мөн цацагдаж эхэлжээ.
Тэрээр Роберт Кеннедигийн 36 настай охин Кик Кеннедитэй нэр холбогдож эхэлсэн байна. Тэднийг Беверли Хиллс дэх зочид буудлын лаунж болон бусад хэд хэдэн газар хамтдаа яваа харагдсан гэх бөгөөд чухам ямар харилцаатай болох нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
Бен Аффлек болон Женнифер Лопес нарын хоёр тийш болж буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан ба хосууд санал зөрөлдөөнтэй байсны улмаас хоёр тийш болохоор шийдсэн хэмээн ойрын эх сурвалж нь дурдсан байна.
Тэдний харилцаанд олон нийт хэт их анхаарал хандуулж байсан нь Бен Аффлекийг тавгүйтүүлсэн хэмээн түүний дотнын найз ярьжээ. Мөн Бен Аффлек ганцаараа байх дуртай нэгэн бөгөөд өөрийгөө хэнд ч, хэзээ ч бүрэн дүүрэн зориулах төрлийн хүн биш хэмээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэг согтуу юм гэрт нь байгаад нааш цааш гуйвж дайваад байх хэцүү байдаг байх өө Желогийн хувьди
hugiin arhichin zabaarsan my