Талийгаач дуучин Гү Харагийн нэрэмжит хууль батлагджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

 

Энэ сарын 28-нд Өмнөд Солонгосын парламентийн чуулганы үеэр өв залгамжлуулах асуудалтай холбоотой "Гү Харагийн хууль"-ийг эцэслэн баталжээ. Уг хуулийн төслийг тус улсын парламентийн 284 гишүүн дэмжиж, 2 гишүүн санал өгөхөөс татгалзжээ. 

Талийгаач дуучин Гү Хара 6 жилийн өмнө амиа хорлон нас барсан. Түүнийг нас барсны дараа бага байхад нь орхин явсан ээж нь түүний хөрөнгийг залгамжлан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг бол төрсөн ах нь болох Гү Ху Ин энэ нь байж боломгүй явдал хэмээн үзэж, уг хуулийн төслийг санаачилсан байдаг. 

Уг хууль батлагдсан гэх мэдээлэл цацагдсаны дараа талийгаачийн ах Гү Ху Ин "Бүгдээрээ сайн уу, эцэст нь хууль батлагдлаа!! Олон хүн энэ асуудал дээр анхаарлаа хандуулж чадсаны ачаар энэхүү хууль батлагдлаа. Бүгдээрээ эрүүл энх, аз жаргалтай байгаарай. Хэцүү үед хамт байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна" гэжээ. 

"Гү Харагийн хууль"-д үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах, дэмжих, өсгөх үүргээ ноцтой умартсан эцэг, эх болон гэр бүлийн гишүүдийн өв залгамжлах эрхийг хасах тухай заасан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(14.1.81.122) 2024 оны 08 сарын 30

Хууль нь хэрэгждэг газар сайхан юм аа

0  |  0
Top