Юү А Ин ижил хүйстэндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

 

Жүжигчин Юү А Ин ижил хүйстэндээ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн газар байцаалт өгчээ. 

Өчигдөр буюу 8-р сарын 29-нд тэрээр Ёнсан дүүргийн цагдаагийн газарт байцаалт өгсөн бөгөөд Сөүл хотын Ёнсан дүүрэгт байрлах нэгэн газар хамт байсан хохирогч А-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа аж. 

Түүний өмгөөлөгч Бан Жун Хён үүнийг няцаан "Юү А Интэй холбоотой мэдээлэл худал. Түүний хувийн амьдралтай холбоотой хэрэггүй таамаглал, цуу яриа гаргахгүй байхыг бидний зүгээс хүсэж байна" гэжээ. 

Жүжигчин Юү А Иний хувьд 2020 оны 9-р сараас эхлэн Сөүл хотын гоо сайхны эмнэлгүүдэд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэх нэрийн дор удаа дараа пропофол хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд өнгөрөгч 7-р сард прокурорын зүгээс түүнд 4 жилийн хорих ял төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр 14 өөр эмнэлэгт 181 удаагийн үйлдлээр нийт 9.6 литр эмчилгээний журмаар ашигладаг пропофол тариулжээ. 

Мөн түүний яллах дүгнэлтэд 567 миллиграмм мидазолам, 10.7 миллилитр кетамин, 200 миллиграмм ремимазолам хэрэглэсэн тухай өгүүлжээ. Тэрээр бусдын нэрийг ашиглан 44 удаагийн үйлдлээр 1150 ширхэг нойрны эм хууль бусаар авсан нь тогтоогдсон байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.151) 2024 оны 08 сарын 31

Ийм мэдээ хэнд юунд хэрэгтэй байдаг юм бол доо

0  |  0
тахар(139.5.219.161) 2024 оны 08 сарын 31

Тэнэг бацаан.

0  |  0
Top