Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 60% нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгчид байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6% нь 0-18 насны хүүхэд байна.
Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7%, тархины гэмтэл 18%, өвдөг болон шилбэний гэмтэл 18%-иар тус, тус тэргүүлж байгаа юм.
Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:
Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2%) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан өөрөө гэмтлийн эмч хүн арга хэмжээ яаралтай аваачээ хичнээн олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэээ