Жүжигчин Брэд Питт болзоот бүсгүй Инес де Рэймонтой харилцаагаа улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргаж буйгаа албан ёсоор зарлалаа.
Оскарын шагналт жүжигчин хоёр жил үерхсэн найз бүсгүйтэйгээ Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн бөгөөд "Wolfs" киноны нээлтийн ёслолд хамтдаа хүрэлцэн иржээ. Энэ нь тэднийг харилцаандаа итгэлтэй байгаагийн нэг илрэл хэмээн шүтэн бишрэгчид нь дурдсан байна.
Уг кино наадмын үеэр зохион байгуулагчид Брэд Питт болон Анжелина Жоли нарыг тааралдуулахгүй байх зохицуулалт хийжээ.
Брэд Питтийн хувьд энэ жил 60 нас хүрч байгаа бол түүний найз бүсгүй Инэс де Рэймон 34 нас хүрч буй. Экс эхнэр Анжелина Жолитой хуулийн маргаантай байгаа Брэд Питтээс хүүхдүүд нь татгалзаж, овгоо солиулж эхэлсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээх дуулиан намжиж амжаагүй байна.
Инэс де Рэймоны хувьд өмнө нь “Vampire Diaries” киноны од Пол Уэслитэй гэрлэж байсан ба 2022 онд хоёр тийш болжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Матар шиг авгай авчээ Жолиг гүйцэх эмэгтэй яаж олдохов дээ Шар сэмжилсэн өвгөн!
Брэд Питтэд бол миадахаар л юм
Ёстой шалихгүй амьтан бна. Анжелина Жолигийн хүнд хэцүү амьдрал туулж амжилтанд хүрсэн, гоо үзэсгэлэн, нинжин сэтгэл ийг, хир баргийн бүсгүй гүйцэхгүй. Ыэрх дээ. Питийн сэтгэлээс Анжелина хэзээч гарахгүй. Тэр бол охин тэнгэр юмл даа
Ашгүй дээ.
Шалихгүй бүсгүй байх шив