ТАНИЛЦ: УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг болон бүтэц

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж батална” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн бүтэц, зохион байгуулалтыг хийсэн гэдгийг танилцуулгын эхэнд дурдсан.

Шинэ бүтцийн дагуу УИХ-ын Тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ моинторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг олон улсын жишигт нийцүүлэн  өөрчлөн зохон байгуулж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хараат бусаар, бие даан ажиллаж, парламентат ёсыг төлөвшүүлэх, олон улсын судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм судлалын ахисан түвшний судалгааны арга зүйг нэвтрүүлэх,  судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд  хийж байх болсныг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгосон.

Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцууллаа.
 


УИХ-ын Тамгын газрын удирдлагын баг
 

  • УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Ч.Ариунхурыг
  • Хяналт шалгалт, Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Ү.Амарбатыг
  • Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах, олон нийттэй харилцах асуудал хариуцсан Дэд даргаар Э.Лхагвыг
  • Хуулийн газрын даргаар Ч.Дондогмааг
  • Хэвлэл мэдээллийн газрын даргаар Э.Болортуяаг
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар .Мөнхбилэгийг
  • Менежментийн газрын даргаар Ц.Батбаатарыг
  • Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар М.Үнэнбатыг
  • Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Н.Наранцогтыг
  • Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Д.Эрдэнэсамбууг
  • Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Ж.Эрдэнэбаярыг
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар Б.Төмөр-Очирыг
  • Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Б.Лхагвасүрэнг
  • Байнгын хороодын ажлын албаны даргаар Б.Хатантуулыг тус тус томилжээ.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top