ОЛОН ӨНГӨ | Зүүд

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Зүүд бол хүн бүхний учрыг нь олж чаддагггүй хэрнээ олохыг хичээдэг бодлынх нь тайлал гэж би боддог. Зарим зүүд ид шидийн мэт биелдэг бол зарим зүүд зүгээр л хүний сэтгэлийг хуураад л өнгөрдөг. Шинжлэх ухааны үүднээс зүүдийг нойргүйдлээс үүддэг хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, хүн зарим тохиолдолд хүсэж байгаа зүйлээ зүүдэлдэг. Учир нь бодит амьдрал дээр болох боломжгүй зүйлийг хүн зүүдээрээ дамжуулан биелүүлдэг байна. Мөн хүн бодит амьдрал дээр дуусгаж чадаагүй, учрыг нь олж чадаагүй зүйлээ зүүдэндээ дуусгаж, арга замыг олдог ба үүнийг монголчууд зөнтэй зүүд хэмээн нэрлэдэг байна. Тэгвэл би өөрийн хачирхалтай бөгөөд хэзээ ч биелэлээ олж байгаагүй зүүдээ дурсахаар ийнхүү бичиж сууна.

Зүүд бүхэн харилцан адилгүй. Бас зүүд бүхэн зөнтэй биш гэж би боддог. Зүүд бодит юм шиг зүүдлэгдэж, дурсамж болон үлдэж болох ч зүүдийг зөв тайлах нь хамгийн чухал юм. Би дээр бичсэн шиг дандаа хар бараан зүйл зүүдлээд байхгүй нь мэдээж. Сэрмээргүй санагдтлаа жаргалтай үйл явдалтай зүүд байдаг. Жаргалтай зүүдээ төдийлөн хүнд хэлээд байдаггүй. Магадгүй жаргалтай зүүд миний мөрөөдлийг бодит мэт дүрсжүүлдэг болохоор байх. Харин хар бараан зүүд миний айдсыг үйл явдалд оруулдаг болохоор дотроо хадгалаад ганцаараа айгаад байхыг хүсдэггүй. Айсан зүйлээ хүнд хэлвэл биелдэггүй гэсэн мухар сүсэгт итгэдэг болохоор тэр байх. Тиймээс зүүд бол бидний далд ухамсрын гүнээс бодит амьдралд ил гаргаж чадаагүй  айдас, гуниг, хүсэл мөрөөдлийн биелэл юм.

Э. Эмүжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top