Жүжигчин Хан Су Хигийн ээж цагдаа нарт СААТУУЛАГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 03

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчдийн нэг Хан Су Хигийн ээж хууль бус мөрийтэй тоглоомын газар нээсэн хэргээр цагдаа нарт саатуулагджээ. 

Түүнийг 2021 оноос хойш Улсан, Вонжу болон бусад хотуудад нийт 12 мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан хэмээн орон нутгийн телевизээр мэдээлсэн байна. Хан Су Хигийн ээж эдгээр мөрийтэй тоглоомын газрынхаа менежерээр ажиллаж, удирдлагаар нь өөр хүн ажиллуулах замаар өөрийгөө нуун далдлахыг оролдож байжээ.

Одоогийн байдлаар түүнийг залилан мэхлэх, хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан зэрэг хэд хэдэн зүйлээр шалгаж байгаа аж. 

Хан Су Хигийн хувьд 5 настайгаасаа хойш эмээтэйгээ амьдарсан. Түүний эцэг, эх хоёр тийш болж ийнхүү эмээтэйгээ амьдарч эхэлсэн түүнтэй ээж нь бараг л холбоогүй байсан гэдэг. Хан Су Хиг алдар нэрд хүрсний дараа ээж нь түүний нэрийг барин бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн нь ил болсон бөгөөд Хан Су Хи энэхүү явдалд уучлалт хүсэн, бүх өр төлбөрийг нь барагдуулж байсан удаатай ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top