Эгийн голын усан цахилгаан станц байгуулах ажлыг ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.

Эгийн голын усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.

Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол инженер(202.131.230.162) 2024 оны 09 сарын 05

Эгийн гол Сэлэнгийн 3 дугаар эрэмбийн цутгал. Энэ төсөлд олон жил их мөнгө зарцуулсан. Тэр мөнгөний үр дүнг олон нийтэд тайлагнах хэрэгтэй. Өнөөгийн төвшинд зураг төсөл, БОҮ гээд гадаад хүнд үеүүлэх юм байхгүй. Бүхэлдээ мөнгө угаалт явагдаад бна гэж ойлгодог. Үүнийг шалгах хэрэгтэй. за тэр ТЭЗҮ БОНҮ зэргийг Монгол мэргэжилтнүүд хийж чадна.

1  |  0
Монгол инженер(202.131.230.162) 2024 оны 09 сарын 04

0  |  0
Top