Хуримын өмнөх зургаа дэлгэсэн Хён А шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

Энэ сарын 2-ний өдөр дуучин Хён А болон Юүн Жүн Хён нарын хуримын өмнөх зургууд цацагдсан билээ. Харин энэ нь хосуудыг бусдын шүүмжлэлийн бай болгосон байна. 

Хён А-ийн сүйт залуу Юүн Жүн Хён алдарт "Burning Sun" шөнийн клубтэй холбоотой гэмт хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд Хён А-ийн шүтэн бишрэгчид түүний сонголтыг эрс эсэргүүцэн ийнхүү шүүмжилж эхэлжээ. 

Дуучин бүсгүйн харьяа агентлаг болох "AT AREA"-ийн зүгээс үүнтэй холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд "Хуримын зураг цацагдсанаас хойш бодит байдлын эсрэг цуурхал тарааж, энэ нь улам бүр газар авсан нь биднийг хуулийн дагуу арга хэмжээ авахад хүргэж байна. Мөн үүний зэрэгцээ анхааруулах, болон өршөөл үзүүлэх зэрэг арга хэмжээ авахгүй болохоо мэдэгдэж байна" гэжээ. 

Өмнө нь хосуудын эсрэг цуурхал тараасан интернэт хэрэглэгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх тухай яриа гарахад дуучин Хён А тэдэнд зөөлөн хандахыг ятгаж байсан бол энэ удаад өршөөл үзүүлэхгүй гэжээ. 

Хосуудын харилцаа 2024 оны нэгдүгээр сард олон нийтэд ил болсон бөгөөд ирэх 10 дугаар сарын 11-нд хуримын ёслолоо хийхээр товложээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top