Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүдийн хамтаар Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр Монголбанкан дээр ажиллах үеэр Улсын Их Хурлын гишүүн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Мандхай байлцсан юм.
Тэрбээр “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хөнгөлөлттэй хүүтэй зээлийг малчдад олгох арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлэв. Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкнуудтай хамтран олгох бөгөөд энэ жилийн хувьд нийт 500 тэрбум төгрөг олгох юм. Өнөөдрийн байдлаар малчдад 495.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа 78.8 хувь нь Төрийн банк, 21 хувийг Хаан банк олгосон байгаа аж. Гэвч хөнгөлөлттэй хүүтэй зээл авах хүсэлт өгсөн, шаардлага хангаж, зээл нь зөвшөөрөгдсөн малчид олон байгаа ч зээл олгох эх үүсвэргүй болсон байгаа талаар М.Мандхай гишүүн дурдсан юм. Иймд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны бусад банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагуудад тавьлаа.
Түүнчлэн М.Мандхай гишүүн, малчдын зээлийн зарцуулалттай холбоотойгоор хөнгөлөлттэй хүүтэй нөхцөлийг өөрчилж, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх шалтгаанаар хэрэглээний зээлийн ангилалд шилжүүлж байгаа талаар дурдаад “Арилжааны банкууд малчдад зээлийн нөхцөлийн талаар мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх, мөн шинэ төрлийн зээл гэдгийг Төв банк, арилжааны банкууд онцлон тооцож шалгуур, шаардлагаа бууруулах боломжийг судалж шийдвэрлэх хэрэгтэй байна” хэмээсэн.
Сэтгэгдэл ( 2 )
Адгийн хужаагуудыг миний нутгаас гарга зайлуул гэхээр зөр бга юм шиг шавьж шиг ихээр оруулж ирхийн тэнд эндгүй үүрлхийн нам төрд шургалж шигдсэн хужагууд нт оруулж иржийг нам төрд шургалж шигдсжн хужаагууд нь өөрсийндө хужаагууд гаргахгүйн шүү!!!!!!! Бузар хаяа муутй хог шаарууд.
Батшугар гэж нэг хоолны сав бнаа схчууд яагаад дахин сонгосон юм бол