БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлалж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 07

Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр өчигдөр (2024.09.06) Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн билээ.

Яг одоо түүнийг Сүхбаатарын талбайд болж байна. 

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top