ЖИГ ЖУГ I Төрийн ордон төвхнөх болоогүй

2024 оны 09 сарын 09

УИХ 126 гишүүнтэй болох сургаар аль өнгөрсөн хавраас л Төрийн ордонд засвар, шинэчлэлт хийж бужигнаж эхэлсэн. Гэвч Төрийн ордон төвхнөх хараахан болоогүй л байна.

Зарим гишүүн суух тодорхой өрөөгүй, “Түр өрөө” гэсэн хаягтай тасалгаа хэд хэд үзэгдэв. Засвар хийж буй өрөө ч байж байна.

Ордны шуудангийнхан гишүүдийн шуудангийн хайрцгийг ид шинэчилж, хаягжуулж байгаа аж. Шинэхэн гишүүд нэгдүгээр давхрын шалган нэвтрүүлэх цэгийн хажууханд байрладаг ёсоор хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн тэнд өрөөтэй болжээ. Харин хуучны хашир гишүүд дөрөвдүгээр давхрын наран талын өрөөнүүдэд тухалсан харагдана.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(66.181.176.40) 2024 оны 09 сарын 10

Зорилгоо мэддэггүй увайгүй малнууд.

0  |  0
Top