Жагсаалтын гишүүдээс ажиллаж чадахгүйг нь эргүүлж татдаг болъё

2024 оны 09 сарын 11

УИХ-ын 2024 оны сонгуулиар мажоритар, пропорциональ холимог системээр 126 гишүүнийг сонгосон. Тэднээс 48 нь жагсаалтаар орж ирээд буй. Ийм холимог тогтолцоогоор өмнө нь 2012 онд нэг удаа сонгуульдаж үзсэн. Тэгэхэд 76 гишүүний 48-ыг тойргоос 28-ыг жагсаалтаар сонгож байсан юм. Тухайн үед АН-аас 10, МАН-аас ес, ИЗНН-аас хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс долоон гишүүн тус бүр жагсаалтаар орж ирж байсан бол энэ 2024 оны сонгуулиар МАН-аас 18, АН-аас 16, ИЗНН-аас дөрөв, ХҮН-аас зургаа, Үндэсний эвслээс дөрвөн гишүүн тус тус жагсаалтаар сонгогдоод буй.

Ажиглаж үзэхэд 2012 онд жагсаалтаар орсон гишүүд нэгэнт улстөрч болсон эрхмүүд байв. Тухайлбал, АН-аас М.Батчимэг, Р.Гончигдорж, Ц.Баярсайхан, Н.Алтанхуяг, З.Энхболд, МАН-аас У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, ИЗНН-аас С.Оюун, МАХН-МҮАН-ын –“Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нарын зэрэг олон удаа УИХ-ын сонгуульд орж ялж байсан, парламентад хэдэнтээ сууж хууль тогтоох жилд гаршсан, эсвэл улс төрийн салбарт олон жил ажилласан, нэгэнт улстөрч болчихсон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хойноо жагсаалтаар орж ирсэн гишүүд байлаа.

Шинэ гэвэл “Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, ИЗНН-ын С.Дэмбэрэл /МХАҮТ-ын ерөнхийлөгч асан/ гурав л байсан юм. Гэхдээ тэр гурав өнөөгийн зарим гишүүнтэй харьцуулахад улстөрч байжээ гэж харахаар байна.

Энэ удаагийн парламентад орж ирсэн жагсаалтынхан бүхэн муу биш гэдгийг эхлээд хэлэх учиртай. УИХ-ын анхдугаар чуулган болоод ээлжит бус чуулганы үеэр олон зөв санаа дэвшүүлж, хуучны тааруухан гишүүнээс илүү ажилласан залуу түшээд ч байна. Тухайлбал, МАН-ын Б.Уянга, А.Ариунзаяа, АН-ын Б.Жаргалан нарыг нэрлэж болно. Гэвч УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүд дунд улстөрч болох бүү хэл,  улс төрийн үнэр ч байхгүй, хууль тогтоох гэж ямар ажил болох тухай ойлголт ч үгүй хүн нэлээд хэдээрээ орж иржээ.

ИЗНН-ын дэд дарга, эрхэм гишүүн М.Нарантуяа-Нара анхдугаар хуралдаан дундуур хурал тасалж, Гуанжоу явж наймаа хийсэн, эргэж ирээд хувцас хунар сурталчилсан, байнгын хорооны хуралдаан болж гишүүд хуулийн төслөөр ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч, хэлэлцүүлэг өрнөж байхад түүнд анхаарч, санал дэвшүүлэхийн оронд лайвдсан гээд” цуврал” олон алдаа гаргаж байв. Уг нь түүнийг УИХ-ын гишүүн болоход жинхэнэ амьдрал дундаас төрд орлоо гэж олзуурхсан хүн цөөнгүй байсан. Гэвч Нара гишүүн төлөвшиж амжилгүй л намрын чуулгантай золгох гэж байна. Ирэх чуулганаас эрх биш ёс журмаа сахих байх гэж харах л үлдлээ. Ганц М.Нарантуяа-Нара гишүүнийг шүүлээ, шүүмжиллээ гэж зарим хүн хэлдэг л юм. Гэхдээ төрийн түшээ хүнд мөрдөх дэг журам, ёс зүй гэж бий. Наад зах нь чөлөө зөвшөөрөлгүй гадаадад явж байгаад хэн нэгний барьцаанд орвол “Монгол төрийн түшээ барьцаалагджээ” гээд хорвоогоор нэг юм болно биз дээ.

МАН улс төрийн үнэр ч үгүй баахан шинэ залуусыг жагсаалтаар оруулж ирсэн. МАН-ын жагсаалтын зургаад эрэмбэлэгдэн УИХ-д орж ирсэн Харвардын Анагаах Ухааны Их сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа ээлжит бус чуулганд нэг ч удаа суусангүй. Түүний ирцийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс “Гадаадад” гэсэн ганц үгээр тодотгожээ. Нарийндаа бол тэр нь гадаад томилолт ч биш, зүгээр гэр рүүгээ явчихсан хэрэг бололтой. Угаасаа орон гэр нь Америкт, өөрөө ч бараг гадаадын иргэншилтэй хүн энд тогтож суугаад хууль тогтоогоод байна гэдэг юу л бол. Уг нь түүнийг гадаадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаална, гадаадад буй монголчуудаа төлөөлнө гэж жагсаалтаар оруулж ирсэн. Тэр нь өөрөө гадаадад суугаад чуулгандаа эчнээ оролцож байна гэсэн үг биш болов уу. Ерөөсөө ч Гадаад харилцааны яам, гадаад орнуудад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдын яамд, консулууд ажиллаж монгол иргэдийнхээ асуудлыг хамаарч байхад заавал тэднийг төлөөлсөн гадаад иргэншилтэй хүн УИХ-ын гишүүн байна гэдэг илүү л санагдахаар байна. Намтар, түүхийг нь харвал Монголдоо тухайн үеийн нэрээр Анагаах ухааны дээд суруулийг 1994 онд төгсөн Хүний их эмч мэргэжил эзэмшиж 2008 онд Яманаши Анагаах Ухааны Их Сургуульд Анагаах ухааны доктор цол хамгаалжээ. Монголдоо арав гаруй жил судалгаа шинжилгээний ажил хийсэн гэдэг юм. Монгол дахь сүрьеэ өвчний тархалт, өвчлөл, монголчуудад D витамины дутагдал их байгаа зэрэг талаар ажиглалт судалгаа хийж байж. Монголд тусгайлан зориулж Харвардын анагаахын сургуулийн Т2Т хөтөлбөрийг хийсэн гэдэг. Эдгээр нь сайн хэрэг. Ажилласан байдал гэвэл 2004 оноос 2024 онд УИХ-д сонгогдох хүртлээ 20 жил Харвардын Их сургуульд профессор, судлаач багшаар ажилласан, одоо ч ажиллаж байх магадлалтай. Тиймдээ ч УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр хэлэлцэх, 2024 оны улсын төсөвт тодотгол хийх зэрэг Монгол Улсын дотоод үйл амьдралын чухал асуудал Харвардын багшид хамаарал үгүй бололтой юм.  Учир иймээс тэндээ багшилж, монголчуудынхаа эрүүл мэндэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажил хийх нь эх орондоо илүү дэмтэй болохоос бус УИХ-д албан хүчээр сууж, огт мэдэхгүй хууль боловсруулах гэдэг ажилтай ноцолдох нь Д.Ганмаа докторт ч эрдмийн ажилд нь саадтай, парламентад ч хий нэг суудлын гарзтай ажил болохоор байна. Монголд суурьших гэр ч үгүй хэмээн ярьж байсан, МАН-ын жагсаалтын нэгээр орж ирсэн залуу доктор, архитекторч Г.Лувсанжамцыг МАН-аас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "20 минутын хот" төслийг жинхэнээр “угсрах хүн” хэмээн тооцож Японоос авч ирсэн гэдэг. Тэгэхдээ тулбал энэ залууг УИХ-д суулгах бус, Японд нь байлгаад Засгийн газарт 20 минутын хотоор нь зөвлүүлсэн бол хамаагүй илүү байх байсан ч байж мэднэ.

Энэ мэтээр УИХ-д нэмэр багатай жагсаалтын зарим гишүүнийг эргүүлэн татаж, урдуураа улаан шугамаар тасдуулан үлдсэн дараагийн хүнээр нөхөж байсан ч буруудах зүйлгүй мэт. Нэгэнт нам нь өөрөө мэдээд жагсаасан юм, эргүүлээд татах эрх нь намд нь байж яагаад болохгүй гэж. Жил орчим хараад ажилдаа зүгшрэхгүй бол, дүрэм журам зөрчдөг бол, хуралдаандаа суудаггүй бол, ганц олигтой хуулийн төсөл санаачилж, ядахдаа ажлын хэсэгт орж ажиллаагүй бол тийм хүнийг гишүүн гэж тахиж суугаад юу хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Засгийн Газрын хуралдаанаас хоцорсон сайд нарт сануулга өгч, хэрэв гурван удаа хоцорвол ажлаас нь чөлөөлнө хэмээн хатуу анхааруулсан байна. Ард нь сайд болох чадвартай олон хүн байгаа учраас хариуцлагатай ажиллахыг танхимын гишүүддээ сануулжээ. Түүн шиг УИХ-ын гишүүн болох чадвартай залуус нийгмийн салбар бүрд байгаа тул суудал бөглөсөн, нэр хэмээсэн жагсаалтын гишүүдээс эргүүлэн татаж чөлөөлж, дараагийн хүнд боломж олгож байх хууль санаачилж хэрэгжүүлэх эрх нь парламентад бүрэн бий.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.55) 2024 оны 09 сарын 11

Заавал жагсаалтаа биш бүх гишүүд хурлаа 5буюу түүнээс дээш удаа тасалсан бол шууд түдгэлзүүлдэг болъёо

0  |  0
DR. ADITYA(102.89.76.236) 2024 оны 09 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.76.236) 2024 оны 09 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
q(202.9.40.139) 2024 оны 09 сарын 11

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

0  |  0
Tar(202.55.188.42) 2024 оны 09 сарын 11

Mash zuv bichjee

0  |  0
зочин(66.181.160.67) 2024 оны 09 сарын 11

тэр мэдээж ш дээ юугаа мэдэхгүй гарууд зөндөө байгаа ш дээ тийм болохоор ард иргэд дургүй бгаа юм 76 гайг яая гэж байхад 126 гахайнууд ороод ирэхээр

0  |  0
Top