УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төрөлх нутаг Ховд аймагтаа очихоор өчигдөр Улаанбаатараас мордлоо. Тэрбээр тойргийнхоо сонгогчидтой уулзаж, хууль сурталчлах ажил хийхээс гадна энэ сарын 28-30-нд болох Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд оролцох аж. Энэхүү арга хэмжээнд оролцохоор Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын зарим гишүүд Д.Дэмбэрэл даргатай хамт нутгийн зүг хүлгийн жолоо залсан байна.
Ховдчууд нутгаасаа сонгогдсон төрийн түшээдтэй аймгийнхаа ойг тэмдэглэх нь тодорхой боллоо. Харин Ховд нутгийн хүү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аймгийнхаа 80 жилийн ойд оролцох болов уу.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )