Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Петро Матад” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сайдын зөвлөх Ш.Адьшаа, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Петро Матад ХХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Майк Бак, А.Гэрэлт-Од нар оролцож Дорнод аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг Петро Матад ХХК-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Петро Матад ХХК нь 2010 оноос хойш монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрчимтэй явуулж буй бөгөөд Матад XX талбайн ашиглалтын зөвшөөрөл 2023 онд олгогдсон талаар дурдав. Тус талбай ашиглалтад орж эхэлснээр Газрын тосны боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход үйлдвэрийг түүхий эдээр хангах томоохон эх үүсвэр болно гэдгийг компанийн удирдлагуудын зүгээс онцлон тэмдэглэв.
Салбарын сайд Ц.Туваан газрын тосны салбарт бодлогын түвшинд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлээд, тус салбарын үр ашиг Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтойг дурдав. Тиймд тус компанийн хайгуул болоод бусад тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв.
Сэтгэгдэл ( 0 )