Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
16 цагийн өмнө

Өнөөдөр /2024.09.19/  Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүйг Цаг уур орчны байгуулагаас анхааруулж байна.

Иймд: 
 

  • Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, шийдвэр гаргах
     
  • Орон нутгийн зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх тул хол, ойрын замд анхаарал болгоомжтой зорчих
     
  • Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах
     
  • Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх
     
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх
     
  • Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top