ОЛОН ӨНГӨ I Хамгаас хайрлалтай нь халуун амь

2024 оны 09 сарын 25

Чингис хаан монгол хүний амийг маш өндөрт дээдэлдэг байсан. Тиймээс ч хамгаас хайрлалтай нь халуун амь гэж хэлсэн шүү дээ. Харин амь аминаас илүү хайрлалтай нь үр хүүхдийн амь гэсэн. Эцэг хүн, эр хүн өөрийн аминаас илүүтэй үр хүүхдийнхээ ирээдүйг нь боддог. Үр хүүхдээ ирээдүйтэй, тусгаар тогтносон улсын иргэн байлгах тэр хүчин зүйлийг хангаж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн аминаас илүүтэй нь оршихуйн амь гэж хэлсэн байдаг.

Нэгд, миний амь, хоёрт, үр хүүхдийн амь, гуравт, хамгийн их хайрлалтай нь оршихуйн амь гэдгийг эзэн Чингис хаан эрэмбэлэн тунхагласан байдаг. Хүний амийг нэг гэмээр шийддэггүй. Өглөг хишгийг хүртэл гурван удаа хүртээдэг байх жишээтэй. Гурван удаагийн гэмийг өршөөдөг байв. Та өөрийн амиас илүүтэй үр хүүхдийнхээ амины төлөө тэмцэнэ. Харин үр хүүхдийнхээ аминаас илүүтэй зуслангийнхаа хажууд урсах булгийг хамгаалах уу гэдэг асуудал өнөөдөр тулгарч байна. Монгол хүн монгол мөн чанартаа булагаа эрхэмд авч үзнэ. Ундаалах булаг нь ширгэчих юм бол үр хойч нь юугаар тэтгэгдэж амьдрах билээ.

....Бид харагдах аюулаас сэргийлж чадна. Харин харагдахгүй боловч систем ажиллаж байгаа харь улсын зөөлөн бодлогын өмнө хүчин мөхөстөж байна. Харь төрийн зөөлөн хүчний бодлогын тухай ярих юм бол олон салбарыг хамруулан ярьж болно. Иймд түүхтэй холбоотой нэг л жишээг дурдая. Улсыг нь устгая гэвэл хүнийг нь устга, хүнийг нь устгая гэвэл ахуйг нь устга, ахуйг нь устгая гэвэл оюуныг нь устга, оюуныг нь устгая гэвэл түүхийг нь устга. Таван үе шат байгаа биз дээ.

Улсыг нь устгахын тулд өнөөдөр түүхийг нь өөрчилж байна гэж хэн ч мэдэхгүй. Тэгэхээр яагаад түүх чухал вэ гэдэг нь эндээс харагдана. Бид хаана ч түүхээ л ярина. Бид хүчирхэг Америкаас түүхээрээ ялгарна. Харин чи бид хоёр нэгнийгээ танихгүй ч бидний түүх нэг. Гадны соёл, боловсрол нэвтрэх тусам тухайн улсын хүүхэд, залуусын тархи угаагдсаар байна.

Хил хамгаалах гээд очсон хилчин залуус бүгд чөдөр зангидаж чадаж байгаа юу? Зангидсан чөдрийг нь морь хэр их тасдаж байна түүгээр нь зөв, буруу зангидсныг нь хэмжиж болно. Энэ л монголчуудын гурвалын онол буюу монгол ухааны цөм юм шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top