Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр О.Амартүвшин томилогджээ. Тэрбээр өмнө нь Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Хамтарсан Засгийн газар Орон сууцжуулалтын бодлогыг тэргүүлэх бодлогуудын нэгээр нэрлэж байгаа бөгөөд ипотекийн зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх, төрлийг олшруулах, амины орон сууцыг орхигдуулахгүй байх, хөдөө орон нутагт хүртээмжтэй байлгах бодлогуудыг зарлаж байгаа. Энэ чухал бодлого Ж.Батсуурь сайдын толгой дээр бууж байгаа үед туршлагатай чамбай зөвлөх дэргэдээ авсаныг нүдээ олсон томилгоо боллоо гэцгээж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно.