-Зөвхөн УИХ-д суудалтай намуудаа санхүүжүүлбэл яасан юм бэ-
Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчлэн найруулж батлахдаа 27.3-д "Сонгуулиар нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно" хэмээн заажээ. Хуульд “УИХ-ын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно” гэсэн байна. Мөн хуулийн 27.13-т “Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна. Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэжээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь албан ёсоор 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд шаардлага хангасан намуудад олгох санхүүжилттэй холбоотой асуудлыг Данс мөрдөх журмын тухай хуулиар 2024 оны долоодугаар сараас эхлэн мөрдсөн байна. Санхүүжилт авах болзол хангасан улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон тайлангаа гаргах бөгөөд сонгуулийн дараагийн жил буюу 2025 онд санхүүжилтийг олгох юм.
Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцсон санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд өгснийхөө дараа төрөөс санхүүжилтээ авах эрх нээгдэх бөгөөд СЕХ хараат бус хуулийн шалгалт оруулж тайланд дүгнэлт гаргуулан тэр тайланг СЕХ давхар хянаж, Үндэсний аудитын газар хүргүүлнэ. Тэнд эцэслэн хянагдсаны дараа жил бүрийн тавдугаар сарын 15-ны дотор СЕХ-ноос улс төрийн намын тайланг УИХ-д мэдээлж, олон нийтэд танилцуулж байж санхүүжилт олгох эсэхийг шийдэж байх юм.
Өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээс харвал тус хуульд заасан санхүүжилтийг парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намаас гадна тойргоос болон жагсаалтаар ганц ч санал аваагүй боловч хуульд заасан босгыг давж сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал болох 40-69 мянган хүний санал авсан Монголын Уламжлалын Нэгдсэн нам, ШИНЭ намын хамтарсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авах эрхтэй болох нь.
Улс төрийни намуудын тухай хуулийн дагуу УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жил буюу 2025 оноос төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс парламентад суудал бүхий МАН -д 2.8 тэрбум төгрөг, АН-д 2.1 тэрбум төгрөг, ХҮН намд 993 сая төгрөг, Үндэсний эвсэлд 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон намд 455 сая төгрөг олгохоос гадна суудал аваагүй ч хуульд заасан босго давсан Шинэ нэгдсэн эвсэлд 312 сая төгрөг, Үнэн ба зөв намд 250 сая төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг өгөхөөр болж буй сурагтай.
Хуулийн 27.5-д зааснаар Сонгуулийн төв байгууллага шаардлага хангасан намуудад төрийн санхүүжилтийг жил бүр олгох учиртай. Мөн хуулийн 27.12-т “Намд олгох төрийн санхүүжилтийг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулна. 27.13-т Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг сонгуулийн төв байгууллагын шийдвэрийн дагуу намын төв байгууллагад олгох бөгөөд салбар болон бүтцийн нэгжид хуваарилах асуудлыг намын дүрмээр зохицуулна” гэжээ. Санхүүжилттэй холбоотой өөр бас нэг заалт бий.
27.7-д “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, мөнөөх сонгогчдын саналын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь Сонгуулийн тухай хуульд заасан квотоос илүү эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр дэвшүүлсэн бол ирэх 2025 онд бас нэг удаа төрийн санхүүжилт хүртэх эрхтэй болох аж. Тиймдээ л зарим нам эмэгтэй л бол, хөгжлийн бэрхшээлтэй л бол “бор халзан төлөг“ байсан ч хамаагүй гэгчээр тааралдсан болгоныхоо нэрийг дэвшүүлээд байсны учир энэ ажээ.
Тэрхүү 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилт гэдэг нь “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг” хэмээн хуульд тодотгожээ. 27.9-д зааснаар Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн нам эвсэл болж сонгуульд оролцоод болзолд заасан саналын босго давсан тохиолдолд төрийн санхүүжилтийг эвсэлд олгох бөгөөд эвсэлд олгосон санхүүжилтийг энэ хууль болон эвслийн гэрээгээр хуваарилна гэсэн байна.
27.11-д зааснаар Нам буюу эвслийг идэвхгүйд тооцсон, татан буулгасан, эсхүл эвсэл тарсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тухайн нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийг сонгуулийн төв байгууллага зогсоох учиртай.
Сонгуулийн төв байгууллага жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ. Төрийн санхүүжилтийг дараа жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн энэ хуульд өөрөөр заагаагүй бол ээлжит болон ээлжит бус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд жил бүр олгох юм. Намд олгох төрийн санхүүжилтийг жил бүр сонгуулийн төв байгууллагын төсвийн багцад суулгаж, батлуулах ажээ.
Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд сонгуулийн бус жилд санхүүжилтээс гадна төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг авах эрх бас нээгдэх юм байна. Шууд бус дэмжлэг гэдэгт Улс төрийн намуудын тухай хуулийн 30.1.1-д зааснаар намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах; 30.1.2-ын дагуу намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх зэрэг багтаж байна. 30.2-т зааснаар шууд бус дэмжлэг авах тухай нам, эвслийн хүсэлтийг 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлэх юм.
Харин сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй хэмээн хуульд тусгажээ.
Ийнхүү УИХ-ын сонгуульд орсон нам, эвслүүд сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн саналд авсныхаа төлөө, мөн уг болзлыг хангасан нам, эвслүүд хуульд заасан квотоос давсан тооны эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг дэвшүүлснийхээ төлөө төрөөс санхүүжилт авч, бас шууд бусаар хурлын танхим үнэгүй ашиглах, телевизийн нэвтрүүлэгт төлбөргүй орох зэрэг олон тусламжийг төрөөс хүртэх эрхтэй болох ажээ.
Өөрөөр хэлбэл, төрөөс жил тутам олгох санхүүжилтийг улс төрийн нам, эвсэл сонгогчдоос авсан санал болон суудлын тоогоор авна. Үүн дээр болзол хангасан нам, эвсэлд дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилтийг тогтоосон квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоог харгалзан олгох юм.
Энэ удаа УИХ-д суудалтай нам, эвслээс гадна Шинэ эвсэл, Үнэн ба зөв нам сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсныхаа төлөө жил тутам, үүн дээрээ олон эмэгтэйн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэвшүүлснийхээ төлөө дөрвөн жилд нэг удаа төрөөс санхүүгийн дэмжлэг авах учиртай болж байна. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар энд тэнд лайв хийнгээ УИХ-ын дараагийн сонгууль хүртэл төрийн мөнгөн дэмжлэгээр дутахгүй л явахаар болж байна.
Гэвч нэг зүйлийг хэлэхэд, татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч буй санхүүжилт, бусад дэмжлэгийг зөвхөн УИХ-д суудал авсан нам, эвсэлд л олгож байх нь зүйд нийцэх мэт. Түүнээс биш, сонгогчдын нэгээс дээш хувийн санал авсных нь төлөө парламентад ганц ч суудалгүй, хууль хэлэлцэх, бодлого боловсруулахад нэмэргүй, сонгуулийн жилээс бусад үед дарга, туг, нэр, тамга, тугнаас өөр зүйлгүй нам, эвслүүдэд төрөөс мөнгө өгч, дэмжлэг үзүүлээд, татвараас бүрдсэн мөнгийг дэмий цацаад байх нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу хэмээн санана.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Отгонбаатар ч шудрага л даа саяхан харин үнэн бодит байдал дээр гарц ярьсан сайдыг өндөг шидэж үймүүлсэн бодит байдал дээр монголд ажил хийх сургууль , цэцэрлэгийн багш нар их цөөнхи байна лээ орж ажлаад их гайхсан , Үнэн, Зөв намыг дэмжиж бна оо.
УИХ д суудалтайг нь бус суудалгүйг нь санхүүжүүлбэл яасан юм.
ЭНЭ ПОГДОЙСОН ЗАЛИЛАНД ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ Л БГАМДАА НЭГ Л ӨӨР ЭНЕРГИ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

Бидний татварын мөнгө.
Зарим намуудын хувьд санхүү муугаас л сонгуулийн жилд гарч ирдэг юм шүү дээ. Үйл ажиллагаа н ьтогтворжих бололмж нээгдэнэ.
ANUSDI80955877
IDEH BISH IDUULEH HOOL OO L SHUUDEE... SETGEE CH...
hovdiin hogiin hulgaich
Soloirood bai !!! Iim sanhuujilt avch baij jijig namuudiin songuuliin surtalchilgaa chanartai yvagdana tgd parliamented suudal avah magadlal undursunu. Ingesneer nuguu huseed baidag olon namiin togtoltsoo chin parliamented burdene. Oilgov uu.\n