ОЛОН ӨНГӨ I Гадагш урсдаг голуудаа хаана гэдэг энэ биеийн судсаа ханахтай ижил

2024 оны 09 сарын 27

Гадагш урсдаг голуудаа хаана бооно. Эх оронч бус голуудын урсгалыг нааш эргүүлнэ хэмээн “эх орончид” шуугих. Монголын хилээс гадагш гарч, айлын нутгийг ундаалаад байгаа голуудыг далан суваг татан дотогш урсгаж зөвхөн дотооддоо ашиглана гэсэн дэндүү аминч мөрөөдөл тэдэнд бий. Гэхдээ нэг бодоод үзээч. Гол мөрөн гэдэг хүний биетэй зүйрлэвээс дэлхий ээжийн судас юм.

“Энэ муу судсыг хөл рүү явуулахгүй ээ. Цээжин биедээ цусаа эргүүлж байг. Тэр судас нуруу руу явчихдаг юм байна. Тас татаад хэвлий рүүгээ гүйлгэчихье”. Үүнтэй яг ижил. Хөл рүү явсан судасны цус эргээд зүрхэндээ ирж, тэндээс буцаад тэтгэх ёстой эрхтнүүд рүүгээ цусаа түгээнэ биз дээ. Түүн шиг дэлхий ээжийн судас болсон гол мөрний ус эргэх газраараа эргэж, урсах газраараа урссаар хүрээд л ирнэ.

Манай нутгаас гараад явчихдаг эх оронч биш голуудыг нааш эргүүлнэ гэдэг нь угтаа энэ биеийн судсаа ханахтай агаар нэгэн явдал. Монголоос гараад буцаад ирдэг Тэсийн голыг Тувачууд хэрчиж аваад цааш татчихвал Увс нуур нэгэн их цутгалаа алдана гэдгийг зүйрлэл болгон хэлмээр. Улс үндэстнүүд л эх дэлхийнхээ газар нутгийг миний, чиний гэж хил татаад өмчилчихсөн болохоос цэнхэрхэн гараг маань бүхэлдээ цул нэгэн бие, бүхэл нэгэн организм, урсах ус нь бидний эргэх цустай ижил билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.93.125) 2024 оны 09 сарын 28

Тасдаад өөр тийш нь урсгана гэж нэг ч монгол хүн хэлээгүй билээ, хаврын цас, зун намрын борооны их үертэй үед нь нөөцөлж өмнийн их говийг усжуулах тухай л ярьдаг билээ.

0  |  0
DR. ADITYA(197.211.61.51) 2024 оны 09 сарын 27

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

Зрчин(139.5.218.235) 2024 оны 09 сарын 27

Жинхэнэ оросын тролл байна даа. Усан сан үүсгээд өөрийн нутагтаа хэрэглэх нь буруу гэж хуцдаг халтар байна даа.

0  |  0
zochin(202.21.121.189) 2024 оны 09 сарын 27

энэ оросын хөлсний бичээчийг яана да. Голд далан барьж усны нөөц байгуулах нь хэвийн үзэгдэл шдээ. тэл чигээр нь хааж боохгуй, далан байгуулаад бороо үерийн илүүдэл усын хуримтлуулааад говь руу чиглүүлэх нь бидэнд л ашигтай. Яаж бодохоороо ийм юм толгойнд нь орж бичдэ байна. харинч байгалиас тогтож хануулсан судсаар урсаж байгаа цусаа бага ч болов тогтоож авах хэрэгтэй юүм бишүү.

0  |  0
Top