Хонь
Өнөөдөр та хэлсэн үгнээсээ нуугдах шаардлагатай болж магадгүй юм. Хэлсэн үг тань эргээд хор болох ч магадлалтай. Хурц ухааныхаа шуургыг жаахан хязгаарлахыг хичээгээрэй.
Үхэр
Энэ өдөр эелдэг, нинжин байгаарай. Үүнд ойр дотныхон баярлаж, өөрт ч таатай байх болно. Маргаантай ярианаас хол байгаарай. Эс бөгөөс жинхэнэ тулаан болох вий!
Ихэр
Ойр дотныхондоо анхаарал халамж тавихад багагүй хүч болон цагийг зарцуулна. Энэ ажил ядаргаатай байх ч хэрэгтэй зүйл юм.
Мэлхий
Зарим саадыг та асуудал гэж үзэхгүй. Ямар ч үйл ажиллагааг бэрхшээхгүйгээр явуулна. Өдрийн төгсгөлд зарим ажлыг хэн нэгэн хийсэн байх болно, эсвэл хийх шаардлагагүй болно.
Арслан
Энэ өдрийг биеийн хүчний ажилд зориулвал зүгээр. Оюуны ажлаас заримдаа амрах хэрэгтэй байдаг. Их бодох нь таныг маш их ядраана.
Охин
Энэ өдөр нээлттэй байдалд хүрэх болно. Магадгүй та өөрийгөө сэтгэл хөдлөл өндөртэйгөөр нээнэ. Үүний дараа хүмүүсээс зайтай байхыг хүсэх байх.
Жинлүүр
Хүмүүс юу хэлж байгааг анхаар. Гэхдээ тэдний үгийн утгыг ухаж бодож төөрөлдөх хэрэггүй. Олон хүнийг үг хэлж байгаа өнгө аяс, царайны хувирлаар нь ойлгох хэрэгтэй болно.
Хилэнц
Өөрийн үйлдлийнхээ шалтгааныг өчүүхэн ч тайлбарлах хэрэггүй. Энэ нь таныг сул харагдуулаад зогсохгүй хүсээгүй зүйлээ хийхэд хүргэнэ.
Нум
Хэн нэгнийг сонирхож байгаагаа илэрхийлэх тийм ч сайн бус аргыг олсон байж магадгүй. Тухайн хүн таныг хөнгөнөөр хүлээж авах эсвэл юу гэж байгааг тань огт ойлгохгүй байж мэднэ. Зүгээр л энгийн бай.
Матар
Таныг яаруулж байгаа хүмүүст цаад санаа байгаа эсэхийг хараарай. Гэхдээ жижиг зүйл дээр эсэргүүцэл үзүүлээд байх хэрэггүй. Өөртөө асуудал авчрахаас зайлсхийхийг хичээгээрэй.
Хумх
Өнөөдөр таны хийж магадгүй хамгийн том алдаа бол өөрийн хүчээ дутуу үнэлэх юм. Таны хүч дэмий үрэгдвэл гомдмоор шүү дээ. Тиймээс үүнд л анхаарал хандуул.
Загас
Эргэн тойрныхон яагаад ч юм бэ таны үгэнд итгэнэ. Та тэднийг урт яриагаараа сэнхрүүлж, нөхцөл байдал таатай болно. Гол нь шударга байгаарай.
Сэтгэгдэл ( 0 )