Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт намрын ээлжит чуулган нээлтээ хийдэг бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу намрын чуулганыг маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр нээнэ.
Нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах тов гарсан байна.
Мөн УИХ эхний долоо хоногтоо дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай
- Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Сэтгэгдэл ( 2 )
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono