Израилийн цохилтын улмаас Дамаск-Бейрутын замын хөдөлгөөнийг зогсоов

2024 оны 10 сарын 04

Израилийн агаарын цэргийн хүчин Сири, Ливаны хил дээрх “Маснаа” шалган нэвтрүүлэх цэг рүү дайралт хийсний улмаас Дамаск-Бейрутын олон улсын хурдны замын хөдөлгөөнийг зогсоожээ.

Дайралтын улмаас гол замын хөдөлгөөнийг хоёр талаас нь хаасан талаар Ливаны аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна.

Үүнээс гадна агаарын дайралт хэн нэгнийг устгах зорилготой биш хурдны замын хөдөлгөөнийг хаах гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэв.

“Их 7”-гийн орнуудын удирдагч нар ээлжит удаагаа Ойрх Дорнод дахь талуудыг сөргөлдөөнөө зөөлрүүлэх, зогсоохыг уриаллаа.

Тэгвэл Израилийн эрх баригчид Ливаны өмнөд хэсгийн Набатиа хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг уриалжээ. Израилийн тал өнгөрсөн шөнө “Хезболла” бүлэглэлийн цэргийн объектуудад цохилт өгсөн байна. Тэд “Хезболла” бүлэглэлийг Ливанаас 230 орчим пуужин харвасан гэж буруутгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top