ХЭН ЮУ ХЭЛЭВ | С.Амарсайхан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэр эцэслэгдээгүй

2024 оны 10 сарын 10

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Х.Болормаа, Хотын дарга Х.Нямбаатар нарын үгийг онцолж байна.

 

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ямар түвшинд байх нь шууд шийдэх асуудал биш. Одоогоор судалгаа тооцоо нь эцэслэгдсэн зүйл байхгүй. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалгааны ажлууд хийж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох талаар хараахан эцэслэгдээгүй байна.

 

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2018 онд эхлүүлсэн. Ингээд аравдугаар сарын 7-нд эмнэлгийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хувьчлагдаад 10 гаруй жил болж байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа эмнэлэг менежментийн хувьчлалд орсон. Ингээд бид 2018 онд нийслэлд төвлөрүүлэх орлогоо 25 тэрбум төгрөгөөр давуулсан бөгөөд давсан орлогоороо 2018 онд нийслэлд томоохон бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэсэн нь Сэлбэ нэгдсэн эмнэлэг юм.

 

 

Хотын дарга Х.Нямбаатар: Ингэж балбуулж байхаар өөрийн сонгуулиа бодсон бол энэ жил зам засварын ажлаа хойшлуулах байлаа. Ер нь яаж ч бодсон хувийн ялалтаа бодсон хүн яг сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд зам засвар хийж, иргэдээ бухимдуулаад сууж байх вэ дээ. Үүнийхээ оронд сонгууль өнгөртөл чих амар сууж, өөрийн болоод намынхаа сурталчилгаандаа бүрэн анхаарал хандуулж болох байв. Харин тэгэлгүйгээр хийх ёстой ажлаа амжуулж байгаа нь улаанбаатарчуудаа бодсон хэрэг гэж иргэд хэлж байна. Ер нь манайх шиг улсын нийслэлийн даргыг “Бүдүүн зүрх”-тэй, элдвээр хэлүүлж сурсан хүн л хийнэ.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.184.64) 2024 оны 10 сарын 10

Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!

0  |  0
zochin(31.165.225.230) 2024 оны 10 сарын 10

ergyy maluudaa 7 hongiin ch hoolond hyrehgui mongo , tegeed bas shiidej chadahgui genee.......zailaach ta nar, Mongol ulsad irged yadaj zovhon hool hynsend hir zereg mongo zarj baigaag medehyy , ....?????????!!!!!!!!!!!!

0  |  0
Х(66.181.183.201) 2024 оны 10 сарын 10

Самарсайхан хог..далан др о.сууц бариулсан.ногоон бгууламж гд худалч гар

0  |  0
S(66.181.179.124) 2024 оны 10 сарын 10

BOOWN XOXOJ80955877TAWIYYLN

0  |  0
S(66.181.179.124) 2024 оны 10 сарын 10

ANUSDI80955877

0  |  0
ZOCHIN(178.174.229.45) 2024 оны 10 сарын 10

OROOSIIN TAGNUUL NOHOIN GULUG AMARSAIHAN. CHI ZAISAN TOLGOIG EVDEJ SUITGESNII TULUU BURHAN CHAMAIG GER BULIIG CHIN UR HUUHDUUDIIG CHIN AMIDIIN TAMD UNAGAH BOLTUGAI

1  |  0
Зочин(103.212.117.236) 2024 оны 10 сарын 10

Чих нь алт болсон дарга одоо утаандаа анхаар зам засвар бордюр хангалттай ярьсан

0  |  0
Top