НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх 4 жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Яасан гэж, том том ярьсан нөхөр, хийсэн ч юм байхгүй
гол нь хийж байгаа ажлаа ядаж хийх л хэрэгтэй шүү худлаа олон юм ярих шаардлага байхгүй шүү шууд хий тэгж байж харагдана
Хийнэ гэсэн бүхнээ хийг гэж дэмжсэн шүү ажил хийх гэж аравгандаг хүн олон байгаасай
Эхэлснээ дуусгаарай. Багаараа хариуцлагатай бх
Bolj dee!!! Xiij bgaa zuilee ulam chambai xiigeerei . Amjilt!
Хийж бүтээж эхэлсэнээ үргэлжлүүлээрэй. Сайн үйлс дэлгэрэг !