ӨРНИЙН ЗУРХАЙ | Ихрийнхэн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг үл тоож болохгүй

Админ | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Хонь

Хүч чадлаар бус хүсэл зорилгоор дутагдаж байгаа тул өөрийн нөөц бололмжоо эргэн нэг хараарай.  Таны өсөж дэвших боломжид саад хийдэг хэн нэгэн өнөөдөр таны өмнө уналтад орох болно. Санхүүгийн нөхцөл байдал тань сайжирна.  

Үхэр

Өнөөдөр таны хувьд хөгжилтэй өдөр болж өнгөрөх бололтой. Санхүүгийн тал дээр асуудалд орж, мөнгөний үнэ цэнийг ойлгож эхэлнэ. Ойр дотнын хүнтэйгээ таагүй харилцаатай болсноор сэтгэлээр унаж магадгүй. Шинэ харилцаа холбоо тогтоох, ажил , бизнестэй холбоотой уулзалтууд амжилт дагуулна.

Ихэр

Хэн нэгэнд тусалбал танд хэрэгтэй. Илүү гарсан мөнгөө хадгалбал цаг нь ирэхээр танд эргээд хэрэг болно. Та өнөөдөр ямар нэг үр бүтээлтэй зүйл хийснээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээх болно. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх, эсвэл чухал үйл ажиллагаанд оролцоход таатай.

Мэлхий

Эрүүл мэндтэй холбоотой аливаа нэг асуудлыг үл тоож болохгүй. Гэр доторх жижиг сажиг зүйлсэд хэт их цаг зарцуулснаар сэтгэл зүйн хувьд уналтад орж болзошгүй. Ажил хэргийн тал дээр эртнээс төлөвлөсөн зүйлс тань хэрэгжиж эхлэхэд ойрхон байна. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөрэй.

Арслан

Бүхэл өдөржин завгүй байх ч та үүнийг хялбархан даван туулж чадна. Та хаа нэгтээ аялах эсвэл зугаа цэнгээнд мөнгөө үрвэл хожим нь харамсах болно. Хэн нэгэнд гомдсон бол энэ өдөр бүх гомдол, маргаан тань шийдэгднэ.

Охин

Таны сайхан зан ааш бусдад таалагдах болно. Хэн нэгнээс мөнгө зээлсэн бол буцааж өгөх хэрэгтэй болох нь.  Хайр дурлалын тал дээр сайхан зүйлс тохиолдоно. Хэрэв та хэн нэгэнтэй удаан хугацаанд харилцах гэж оролдсон бол өнөөдөр бүтэлтэй байж магадгүй.  

Жинлүүр

Саяхан болсон үйл явдлаас болж та хэцүү байдалд орсон ч эрч хүч, урам зоригтой байвал асуудлыг хялбархан шийдэж чадна. Аливаад шийдвэр гаргахын өмнө бусдыг ч бас бодох нь чухал шүү. Амьдралын чухал асуудлуудад таны эерэг байдал тус болох болно.

Хилэнц

Сууж байхдаа ч бэртэж гэмтэх магадлалтай тул сонор сэрэмж илүүдэхгүй. Өнөөдөр хийсэн хөрөнгө оруулалт тань санхүүгийн байдлыг тань сайжруулна. Шаардлагагүй зүйлсэд бухимдахаас илүүтэй хүлээн зөвшөөрөх нь чухал.

Нум

Ямар нэгэн ер бусын зүйл хийсэн ч болохуйц хэмжээний эрүүл, эрч хүчтэй байх болно. Гэр бүлээсээ хол амьдардаг, эсвэл удаан уулзаагүй бол өнөөдөр холбоо барьж, тэдэнтэй ярилцах нь сэтгэл санааг тань дээрдүүлнэ гэдгийг бүү мартаарай. Тэд ч танд сайхан сэтгэгдэл үлдээхийн  тулд хичээх болно.

Матар

Ямар нэгэн юманд донтохоос сэргийлээрэй. Таны ойр дотнын хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол туслахаас бүү татгалз. Хийсэн гэрээ хэлцэл тань ашигтай байх магадлал өндөр. Чөлөөт цагаараа гадуур алхаж, цэвэр агаар амьсгалж, өөрийгөө тайвшруулаарай.

Хумх

Бэлэн зүйл сул дорой болгож, сэтгэлийн зовлон зоригжуулдаг гэдгийг бүү мартаарай. Бусдын алдаанаас суралцах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Харилцааны ур чадвар тань өнөөдөр маш гайхалтай байх болно. Гэр бүлдээ цаг гаргахийг зөвлөж байна.

Загас

Амрахад маш тохиромжтой өдөр. Та таньдаг хүмүүсээрээ дамжуулан орлогын шинэ эх үүсвэртэй болж магадгүй. Аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй гэдгийг санаарай. Эс бөгөөс буруугаар эргэж ч мэднэ. Гэр бүлийн харилцаа таатай байх хэдий ч жижиг асуудлаас болж сөргөөцөлдөж магадгүй.

 

 

Бэлтгэсэн: Х.Энхболд 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top