С.Эрдэнэбатыг МҮЭХ-ны ажлаа өгөхийг сануулж, хариуцлага тооцох санал оруулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 23

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2024.10.22/ хуралдаанаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Золжаргалаас Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын гишүүн төрийн бус байгууллагын хамтын шийдвэр гаргахаас бусад удирдах албан тушаал эрхлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа талаар ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцэв. 

Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаас “Гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч байнгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлнэ” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн А.Ариунзаяад хянуулахаар хүргүүлсэн байна.

УИХ-ын гишүүн  А.Ариунзаяа уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай биечлэн  уулзаж, тайлбар авсан тухайгаа танилцуулсан юм.

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий зөвлөлдөө гаргасан юм байна. Ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаагийн их хурал хийх боломжгүй тул дараа жил зарлана гэж шийдвэрлэсэн. Харин БНСУ-д МҮЭ-ийн урилгаар, мөн Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүний хувиар ажилласан гэсэн тайлбар өгсөн. Хөдөлмөрийн 3 талт хэлэлцээрт өмнө нь хариуцан ажиллаж байсны хувьд тайлбар өгч оролцсон гэж тайлбарласан" гээд "МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх өргөдлөө нэн яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай" гэдгийг тэмдэглэн хэлсэн.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мөн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэн, Байнгын хорооны хуралдаанд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11.1.1-д заасны дагуу “сануулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна гэв.

Энэхүү тайлбартай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл "Ёс зүйн хариуцлага тооцох эсэхийг эргэн харах" талаар саналаа илэрхийллээ.

Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13 дахь хэсгийг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат-д “сануулга өгөх” сахилгын хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.82.133) 2024 оны 10 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.82.133) 2024 оны 10 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Иргэн(103.57.93.66) 2024 оны 10 сарын 23

Ийм новшийн байж болохгүй өөрөө ухамсраараа үэ-ээс зайлах хэрэгтэй ч дээ ширэн нүүртэй юмаа гишүүдийн мөнгийг идэх гэдэг юмуу хаашаан

0  |  0
хүлгээ(59.153.113.254) 2024 оны 10 сарын 23

сануулга өгөх бүү хэл тангарагаа мэдсээр байж зөрчсөн, худлаа тайлбар мэдээлэл байнгын хороондоо өгч сануулга аван үлдэх гэсэн башир арга хэрэглэсэнд нь шууд огцруулах хэрэгтэй. Худалч гэдгээрээ зартай.ҮЭ гэж дампуу газар байнаа бас...

0  |  0
Top