Тэнгэрт залбирч ургасан тэр цэцгийн амь Сэрүүн булгийн шивнээтэй. Үүлэн үүлэн нүүдэллэсэн үлгэрийн буурал хангайн хад цохио бүрээс булаг дэлгэнэж байдаг ч бугын сүрэг ундаалдаг буйдхан уулын царам бий.
Үрсээ дагуулсан уулын эзэн шиг халиун бугын сүрэгт үрээр өнөр болдог нүүдэлчин түмний заяанд замлан хорвоон гайхамшиг сундалдсан их уулсын хяраар сүрэг буга идээшдэг ээ.
Янзага тоглох ойн чөлөөнд урсгал жороо Сэрүүн булаг бий. Ян өндрийн бүргэд эргэлдэх жин үдийн халууунаар жирвэлзэн харгилан урсах ойн сэрүүн амьсгал бий. Уул усны сайханд нүд баясгаж суухдаа уулын сэрүүн амьсгалыг ус булаг нь хөглөдгийг янзага тоглох ойн чөлөөнд байгаль өөрөө бүжиг, туульсаа дэглэдгийг харж жаргаж өсөв өө.
Сэтгэгдэл ( 0 )