Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хотын дарга Х.Нямбаатар нарын хэлсэн үгнээс онцолж байна.
Хотын дарга Х.НЯМБААТАР:
-Бүгд найрамдах Франц улсын аж үйлдвэрийн салбарт улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналуудыг бидэнд тавилаа. Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тус улсын томоохон компаниуд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох, Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.АЛТАНГЭРЭЛ:
-Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг таслан зогсоох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг тусгах болон шүүхийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөн, холбогдох судалгааг хийж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд зээл олгосон. Өнгөрсөн оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байна. Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууц нэмэгдүүлэх боломжийн талаар судалгааг хийлгэсэн. Цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдэд олгоно. Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл зэрэг зорилтод бүлгийг түлхүү хамруулна.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ANUSD80955877S
Зг огцоруул нам төр-г манж хужаа-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. ялтын гэрээнд Хужаагууд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.