Ж.Баярмаа: УИХ-ын хурал тарна гэсэн асуудал байхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа нар 2025 оны Төсвийн төсөл хэлэлцэж буй явцтай холбогдуулан, мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн Даваа гаригт Засгийн газарт шаардлага тавьсан. Бидний хувьд Засгийн газрын явуулж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, мега төслүүдийг явуулах тал дээр санал нэг байгаа. Харин үр ашиггүй зардлуудыг танах асуудлаар байр сууриа илэрхийлсэн. 2025 оны төсвийн нийт урсгал зардлуудаас эрх ашгийн эрэмбээр танаж болох 3.6 их наяд төгрөг төсөл байна гэсэн албан ёсны шаардлагыг хүргүүлсэн. Бидний тавьсан албан шаардлагад одоогийн байдлаар 23 орчим гишүүн нэгдээд байна. Засгийн газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй. Тавьсан шаардлага маань хэвээрээ байгаа шүү.

Өнөөдөр УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж, тавьж байгаа асуудалтай уялдуулсан тогтоолын төслийг санаачлан, өнөөдрийн УИХ-ын чуулганаар оруулж ирсэн байна. Энэ ондоо багтаан төсвийн тодотголд урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах асуудлыг судлах шаардлага бүхий тогтоол оруулж ирсэн. УИХ үүн дээр санаачилга гаргаж, цөөнхийн байр суурийг хүндэтгэн, ард түмний тавьж байгаа зарчмын асуудалд анхаарал хандуулж байгаад талархаж байна. Гэхдээ бид заавал тодотгол хийхгүйгээр одоо өргөн барьсан хууль дээрээ эргүүлэн татах боломж байна гэж үзэж байгаа. Хариуцлагагүй төсөв оруулж ирсэн Сангийн яам болон Сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна" гэв. 
 
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Бидний тавьсан шаардлага бол Засгийн газар энэ төслөө буцааж татаач гэсэн утгатай байгаа. Дэгийн тухай хуулийн 32.1 дүгээр хэсэгт аль ч хуулийг санаачлагч нь аль ч хэлэлцүүлгийн шатанд буцаан татах эрхтэй байдаг. Төсвийн тухай хууль дээр ч адилхан. Нэгэнт тэлсэн, асар их үргүй зардал бүхий төсвийг оруулсан субъект нь Засгийн газар. Тэгэхээр энэ хуулиа буцааж татах үүрэг Засгийн газарт байгаа. Татах бүрэн боломжтой. УИХ-ын хурал тарна гэсэн асуудал байхгүй. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсөв батлагдахгүй байвал яах вэ гэдэг дээр айх айдас байхгүй. Үүнийг бас л хуулиар зохицуулчихсан байгаа. Хэрэв төсөв батлагдахгүй бол өмнөх жилийнхээ түвшинд бүх зардлуудыг авч явна гэж заасан байгаа" гэх мэт байр суурийг илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(103.57.92.231) 2024 оны 11 сарын 10

УИХ-ын гишүүд Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Б.Түвшиннар нь ард түмний амьдрал, ААН, Жижиг дунд үйлдвэрлэл гээд ямар их хэцүү байгааг мэдэж байгаа тул бид бүгд ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
DR. ADITYA(102.89.83.106) 2024 оны 11 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Зочин(202.9.41.1) 2024 оны 11 сарын 10

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

1  |  0
КХ(66.181.178.62) 2024 оны 11 сарын 08

Хатгадаг боссуудаасаа болгоомжлоорой. Арай гэж гишүүн болчихоод бусдын тоглоом болоод дуусах вий. Өөрийн бодолтой байгаарай. Монголыг хорлож дуусдаггүй хэдэн хөгшин чөтгөр байх юмаа. хулгайлсан мөнгөө чимээгүй идээд л сууж байна биз дээ

0  |  0
лол(66.181.160.108) 2024 оны 11 сарын 10

2 балай авгайгийн байж байгааг ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг

1  |  0
Top