АН хөгжлийн банкыг авахаараа дампууруулдаг

2024 оны 11 сарын 14

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилжээ. Түүний хувьд бол Хөгжлийн банкыг элбэгдүүхэн удирдаад явчихна. Боловсрол, ажлын туршлага гээд дутах зүйл үгүй. Гагцхүү намынх нь өлөн дарга нар юу ч хийлгэж мэднэ. Ерөөсөө АН-ынхан Хөгжлийн банкыг авахаараа өөдөлдөггүй, балардаг, тэр хэрээр мөнгө завшдаг учиртай. Лу.Гантөмөрөөс эхлээд түүний цаад талын хүмүүс “Би чамайг томилсон, нам томилсон. Одоо үүнийг зохицуул” гэх хүмүүс олон бий. Тэд авахаа ч авч чадна. Урьд өмнө өдүүлсэн хэрэг нь одоо ч дуусаагүй байна. Засгийн газар улсын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарлаад ажиллаж байгаа. Энэ том төслүүдийн санхүү, хөрөнгө оруулалтын гол ажлуудыг Хөгжлийн банк хариуцан авч явах нь ойлгомжтой. Хөгжлийн банк бол маш их хэл ам дагуулдаг, улстөрчдийн нүд унадаг, үе үеийн Гүйцэтгэх захирлуудын шандсыг сорьдог, улстөржүүлдэг, ийш тийш нь бас явуулчихдаг газар гэдгийг сайтар мэдэх байх.

Тэгэхээр энэ тухай эргэн сануулах нь зөв байх. Хөгжлийн банк нь БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг 2011 оны наймдугаар сарын 30-нд байгуулж, хамтрагчид таван мэргэжилтнээ өөрийн зардлаар илгээж байжээ. Тиймээс банкны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жинг томилсон байдаг. Ийнхүү анх удаа 2011 оны арваннэгдүгээр сарын 30-д 20.0 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр, 2012 оны гуравдугаар сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргажээ.

Монгол Улсын хөгжлийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан банкны үйл ажиллагаа тун удалгүй доголдож ирсэн. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн, одоо алзахгүй хэмээн үзэж, 2013 оны тавдугаар сарын 25-нд Өмнөд Солонгостой байгуулсан гэрээг цуцлав. Учир нь тухайн үеийн эрх баригчид Хөгжлийн банкийг хэтэвчээ болгох гэхээр солонгосчууд хэтэрхий номын загнаж, саад болсон учраас ийнхүү “хөөж туусан” гэдэг. Энэхүү гэрээг цуцлан, өнөөх алдарт “Чингис” бондоо босгоод авснаар банкны дампуурал эхэлсэн байна. Учир нь тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын "бөөлж" байж авчирсан 1.5 тэрбум ам.доллароо юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо боловсруулаагүй учраас самарч эхэлсэн.

Хэн дуртай нь “Чингис” бондын мөнгөнд гар дүрж байснаас тодорхой бүтээн байгуулалт томоохон төсөлд ч энэ мөнгө орсонгүй. Н.Алтанхуяг хэдэн эвдэрхий зам ярихаас цааш юу ч байхгүйг өнөөдрийн нөхцөл байдал харуулна. Тиймээс “Чингис” бондын хүүнд сар бүр зургаан сая ам.доллар дэмий төлж, олон сар болсон гэх баримт ч байгаа. Ийнхүү Хөгжлийн банк тойрсон дампуурал, эх замбараагүй ажил өрнөж эхэлсэн гэдгийг бултаараа мэдэх биз ээ. Н.Алтанхуягийн үед ажиллаж байсан эрхмүүд бүгд л энэ банкнаас хишиг хүртэж эцэст нь бүгдээрээ л шүүхийн хаалга татсан даа. Одоо ч шүүхийн шатанд яваа асуудал бий.

Хөгжлийн банкны тухайн үеийн захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын олон хүн шүүхийн хаалга татсан. Гэхдээ тэдний ихэнх нь ямар нэгэн тохирох ял зэмгүй завшиж үлдсэн гэдгийг зориуд дурдах учиртай. Ийнхүү Н.Алтанхуяг нар Хөгжлийн банкийг тонож дээрэмдээд ёроолдож арай болоогүй байхад Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдав даа.

Шинэхэн Ерөнхий сайд Эдийн засгийн яамыг татан буулгаад оронд нь Аж үйлдвэрийн яамыг Д.Эрдэнэбат сайдтайгаар байгуулав. Өдгөө сүүл хавчин зугтаад байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг авахаас эхлээд алдарт Дубайн гэрээ гээд олон цуутай ажиллагааг хүн бүхэн мэднэ. Ийм учраас л З.Нарантуяа даргад “Танай нам Хөгжлийн банкыг авахаараа дампууруулдаг шүү” гэж сануулаад байгаа хэрэг.

С.Баяр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(106.101.131.6) 2024 оны 11 сарын 14

Barag dampuursan bankiig avch yaadag bna,esvel kapital bankni zahirlin yarisanchlan huvaaj id geed ogdog uym bolov u..

0  |  0
МАН ы хуогайч нар (220.255.95.64) 2024 оны 11 сарын 14

МАНы өлөлн хулгайч дээрэмчид 8 жил улс охэыг самарч дээрэмлсэн.ХБ самарч хөясан шүү.Лалрын пздаа авилгачин новшнуудыг үндэс сууриар нь хуу зайлуулуулж яллах ёстой шүү.Бүгд лээрэмчин.

0  |  0
Top