Энэтхэгийн Ерөнхийлөгч, хатагтай Пратибха Девисингх Патилийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр бараа бологчдынхоо хамт үдээс хойш Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм. Түүний айлчлалд зориулан Төрийн ордныхон бэлтгэлээ хангасан байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхийлөгч нарын ёслолын уулзалт хийх Хүндэтгэлийн өргөө, албан ёсны хэлэлцээр хийх Төрийн ордны Б танхим, баримт бичгүүдэд гарын үсэг зурах Ёслол хүндэтгэлийн өргөө зэрэгт хүндэт зочноо хүлээн авахад бэлэн болжээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )