Монголын ирээдүйд гай тарих “ШАРК” Д.Энхтүвшин

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
16 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгуулийн үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ саатуулж, улмаар баривчлан хорьсон нь өнөөдөр ч олны анхаарлыг татаж байна. Энэ удаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн төлөө Л.Төр-Од, Ц.Баатарсайхан, Б.Лхагважав, Б.Лакшми, Т.Дүүрэн, Ш.Төмөрсүх, Ц.Майдар нар өрсөлдсөн. Ерөнхийлөгчийн санал хураалтын өмнөхөн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчлан хорих болсон шалтгааны талаар өнгөрсөн хугацаанд янз бүрийн таамаг, яриа гарч байв.

Тэгвэл МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан Ажлын хэсэг Танхимын их хурлын өмнө цуглаж, “Гүйцэтгэх захирлаа барьж хориулчихаад араар нь сонгууль явуулах тийм таатай биш. Иймд энэ удаагийн хурлыг хойшлуулаад, асуудал шийдэгдсэний дараа хурлыг дахин зарлая. Т.Дүүрэн бол гол өрсөлдөгчийн нэг учраас Монголын бизнесийн салбарынхан муухай харагдана, шударга өрсөлдөж чаддаггүйгээ харуулна...” гэсэн санал гаргажээ.

Энэ хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-д жагсаалтаар орж ирсэн Д.Энхтүвшин гишүүн оролцсон бөгөөд “Хурал дээр Т.Дүүрэнгүй санал хураалт явуулах нь зөв байх. Т.Дүүрэн угаасаа асуудалд оролцсон хүн юм шиг байна. БОАЖЯ-нд ажиллаж байхдаа хийсэн хэргээрээ шалгагдаж байгаа мэдээлэл авсан. Ийм авлига яригдсан хүнээс болж хурлыг хойшлуулах муухай биз дээ” гэж хэлж байгаад Их хурлыг хуралдуулжээ.

Хурлын санал асуулгаар Л.Төр-Од, Т.Баатарсайхан нар олонхийн санал авсан ч аль нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй. Дахин санал хураалтаар Л.Төр-Од Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн уурыг барсан гэдэг нь үйл явдлаас тов тодорхой харагдсан. Тухайлбал, тэр Л.Төр-Одтой гар бариагүй, тэр байтугай гар барихаас татгалзан тайзнаас уур унтуутай бууж байгаа   нь цахимд шуугиан тарьсан. Тэгснээ  өөрийн цахим хуудсанд  Л.Төр-Одыг гүтгэн харуулж, “Хөдөөний хэдэн бизнесмэний саналыг багцлаад орж ирлээ” гэхчлэн  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид,  бусад бизнесийнхнийг ч харлуулаад авсан. Шууд утгаараа бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэхээр хүн биш,  томчууд л хүн гэсэн ялгаварлан гадуурхалт явуулсан. Үүгээрээ хүний эрхийн мэдрэмжгүй Их хурлын гишүүн гэдгээ  тодхон зарласан. Ийм хүн өмнө нь танхимыг удирдаж байжээ гэж олон хүн  халаглахад хүрсэн.

Үнэн хэрэгтээ Д.Энхтүвшин гишүүн МҮХАҮТ-ийг Ц.Баатарсайханд буюу том бизнесийнхэнд авч өгөх зорилготой байсан нь Танхимын Их  хурлаас харагдаж байсан. Монголын Улсын төсөв, ЖДҮХС гэхчлэн  мөнгө авч болдог бүх газраас “мөнгө сааж” төрөөс төрсөн тэрбумтан болсон Ц.Баатарсайханд Д.Энхтүвшин гишүүн Танхимыг яаж, ямар хэлбэрээр зарах гэж байсан нь тодорхой биш юм. Гэхдээ л илт өрсөлдөөн өрнөж, Ерөнхийлөгчийн төлөөх санал хураалтаар Л.Төр-Од, Ц.Баатарсайхан хоёр дээр сүүлийн шатны санал хураалт явуулах гэж байхад тайзан дээр үсэрч гарч ирээд “...Ц.Баатарсайханыг дэмжээрэй...”  гэж шууд хэлсэн байдаг.

Түүнээс гадна танхимын Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогдсон санал хураалтын үеэр Д.Энхтүвшин гишүүн амандаа “п...а” хэмээн хараал хэлж,  байж сууж ядан дороо холхиж байсныг ч Танхимын хурал зохион байгуулж байсан техникийн ажилтнууд гайхшран ярьж байсан нь олон хүний чихийг дэлсэж, түүнээс хойш ам дамжин яригдсаар л байна. Тиймээс одоо ч хүртэл “Энэ хүн ийм их шунаж..., хамаг юмаа алдсан мэт   байлаа...” гэх мэт үгс танхимын эргэн тойронд  дуулдсаар л  байна.

Д.Энхтүвшин гишүүн МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн суудлыг  Ц.Баатарсайхандаа өгч чадаагүй ч, сүүлийн үед “Т.Дүүрэнг Л.Төр-Од л баривчлуулсан...”мэт ойлгогдохоор хар яриаг тарааж эхэлжээ. Гэтэл хэргийн хамаг учир Д.Энхтүвшинд өөрт нь байсныг,  гол өрсөлдөгч Т.Дүүрэнгүйгээр сонгууль явуулсан  хэвийн биш, өш хонзонч үйлдлийг нь одоо УИХ, Засгийн газар  болоод ард иргэд нийтээрээ харж байна.

Энэ мэтээр нэг хүнд байтугай нийт олонд, бүр цаашилбал улс оронд гай тарьж мэдэхээр үг, үйлдэл цаашид ч түүнээс гарсаар байх бололтой. Тухайлбал, улсын төсөв дээр  гэнэт “шүгэл үлээгч” дүр эсэн  босож ирснийг бүгд мэднэ. Зарим нь “шударга гишүүн” хэмээн андуурч, алга ташсан ч удаатай. Гэтэл түүний энэ  үйлдэл нь улсын  төсвөөр далимдуулан Ганцмод-Гашуунсухайтыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ рүү хөндлөнгөөс орох гэсэн явдал байсныг мэдэх нэг нь хэлж буй.

Гашуунсухайт-Ганцмодны  боомтын хил холболтын  төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах тухайд хоёр улсын Засгийн газар дундын нэг ч зуучлалгүйгээр  тэртээ  2003 онд гэрээ хийх гэж байсан түүхтэй. Гэтэл  дунд нь манай улс төр, бизнесийн бүлэглэлүүд чихцэлдэж ороод бужигнуулчихсан. Үр дүнд нь төмөр замын төсөл 16 жилээр гацсан. Эхнээс нь харах юм бол тус төслийг урагшлуулах Монгол, Хятадын хоорондох хэлэлцээр дунд Монголын ганцхан компани л яваад байсан байдаг. Төсөл нь ч удаа дараа гацсаар байсан. Гэтэл саяхан улсын төсөв дээр “шүгэл үлээгч” болж тодорсон “шарк” Д.Энхтүвшин тэрхүү дундын  зуучлагч компанийг удирдаж, 1997-2022 онд Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг. Тэгэхээр төмөр замын төслөөс тоймгүй  ашиг унагаахаар улайраад  зогсохгүй дахин  гацаахын тулд  янз бүрийн  алхмыг цаашид ч шат дараатай  хийж мэдэхээр байна гэж хардах үндэслэл биш гэж үү.

Ганц энэ ч биш Гашуунсухайт-Ганцмодны  боомтын хил холболтын төмөр замын төсөл Монголын төрд шургалсан, төрөөс авах идэхийн дон шүгэлсэн нэг бус улстөрчийн арааны шүлсийг асгаруулж байгаа нь тодорхой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Шанхайн уулзалтад очиж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг үзэглэсэн. Ингэхдээ дундын зуучлагчгүйгээр хоёр улсын Eрөнхий сайд уулзаад шууд гэрээ хийчихсэн анхны бөгөөд түүхэн тохиолдол. Өмнө нь Ж.Оджаргал, “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан  М.Энхболд  гэх мэт томчуудын мэдлийн зуучлагч нар том төслүүд дээр  ажиллаж ирсэн байдаг. Монголын төр тэднээр дамжуулан  Эрдэнэс Тавантолгой, төмөр зам, нүүрс тээвэр зэрэг том гэрээнүүдийг хийдэг жишиг тогтоод удсан. Тэгэхээр дундын зуучгүйгээр, өөрөөр хэлбэл зуучлагч нарт нэмэгдэл төлбөр төлөхгүйгээр  шууд гэрээ хийсэн явдал нь Монголын хамаг удирдлагыг гартаа оруулах хүсэлтэй, тийм ч байж ирсэн МCS групп, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зэрэг олон хүний уурыг хүргэсэн нь мэдээж. Энэ бүхэнд тооцоо бодож, өшөө авах гэсэн бүлэглэл зүгээр суухгүй нь ч бас ойлгомжтой. Юу гэвэл, одоо автозамын түгжрэл, утаа, ер нь юу л бол  юу, ер нь юун дээр ч хамаагүй  ард түмний бухимдлыг ашиглаад төр,  засгийг өшиглөхөд бэлэн л байгаа гэсэн үг. Талцуулах, нийгмийг бухимдуулах элдэв месэжийг сошиал руу нохойд хоол яс хаяж өгөхтэй адил шидэж, өөрсдийн  троллуудаараа сэвүүлж ч байна. 

Аливаа зүйлийн эх  булингатай бол адаг нь заавал булингартай  л байдаг. Монголын улс төрд  өнөөдөр үүсээд буй үйл явдлыг бүр эхнээс нь хөөж үзвэл хэн нь хэн бэ, ямар ашиг сонирхол явж ирж вэ гэдэг нь тодорхой харагдана. Мөн уурлаж, орилж хашгирсан бүхэн шударга бишийг,  улмаар улс оронд, ирээдүйд  ихээхэн гай тарих хүн  болохыг нь таньж авахад үг үйлдэл нь тэднийг  харуулж байна, таниулж ч байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(103.57.94.22) 2 цагийн өмнө

Д.Энхтүвшин бол ухаалаг, шударга залуу учир та нар битгий өө сэв хайгаад бай. Шударга гэдгийг ард түмэн мэднэ. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч байсан Б.Лхагважав бол бизнесийн доктор, үнэнч шударга залуу тул түүнийг муу үгээр битгий хэлж байгаарай БАС Л ШУДАРГА ЗАЛУУЧУУД ШҮҮ ДЭЭ.

0  |  0
Zochin (39.144.202.193) 3 цагийн өмнө

Tuvshin shudarga zaluu

0  |  0
Засаг(172.59.221.43) 3 цагийн өмнө

МАН ийнхүү шудрага хүмүүсийг харлуулдаг. Зохиолыг бичигч нь уүнх баригчид буюу монголын дайснууд байдаг, коммунистууд фашистуудаас аюултайг мэдэж авцгаа.

0  |  1
q(202.9.40.213) 5 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
0(117.111.28.187) 3 цагийн өмнө

Энхтүвшин дараагийн ерөнхийлөгч\nЭх оронч ухаалөг хүнээс та нар битгий өө сэв эрээд бай \n

0  |  1
МҮХАҮТ(103.57.93.60) 3 цагийн өмнө

Нөгөө юм бүхэнд өрсөлдөөд л унахаараа өстөн болоод явдаг Лхагважав гэгч одоо ХҮХАҮТ-ыг ч зад авах байх даа

1  |  0
boldoo(178.174.229.45) 10 цагийн өмнө

OYU EDENE GJ MUU PISDUU ENE BUHNII ARD HONZON SANAAD SUUJ BGAA SHTEEE

0  |  0
Зочин(139.5.218.68) 3 цагийн өмнө

Өө хөөрхий. Гэмтэн гэлбэлзэж

1  |  0
иргэн(103.57.92.144) 3 цагийн өмнө

Одоо л энэ Энхтүвшингийн танхимийн сонгууль дээр тэнэгтээд байсны учрыг оллоо.

1  |  1
Зочин(202.126.90.242) 3 цагийн өмнө

Энхтүвшинг муулах нь учиртай. Садаа болоод бгаа байхаа. Төсөв идэхэд Энхтүвшин гай болж дээ

0  |  1
МАНы захиалгат Мэдээ(220.255.95.64) 13 цагийн өмнө

ИАНы дарга нар Шарик Энхтүвшинг үгэнд орсонгүй сөрлөө,Бузар Луйвар,хулгайг булайнуудыг Түмэнд дэлгэж ,яриалаа гд Бүх ТВ,сошёлоор гүтгэж харлуулж Нөгөө Ажилгаагаа өрнүүож бнаа.Маш их мөнгө үарж хийлгэдэг.Татварын мөнгөөр худалдаж авсан ТВ,сайтууд нь амаа олохгүй гүтгэх ажилгаанд Уралдаад шааж бна да.Хулгайч луйварчин Эзэнээ хамгаалаад. Шарик Энхтүвшин Муулах Тусам өнгө орнооо....ямар хулгайч биш..

4  |  0
иргэн(66.181.180.108) 3 цагийн өмнө

ер нь л дурак шдээ. их муу санаатай.

3  |  0
зочин(122.201.31.86) 3 цагийн өмнө

Төмөр замын хөгжилд хамгийн буруутай хүн нь жензо Баттулга шүүдээ.

4  |  1
Top