“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Хотын дарга Х.Нямбаатар, Erennews.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Р.Саруултөгс нарын байр суурийг онцоллоо.
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаа эвгүй байдалд орлоо
-УИХ 34 жилийнхээ түүхэнд анх удаа ийм эвгүй байдалд орчихлоо. Бид анхаарах ёстой. Яагаад ийм байдалд орчихов. Яагаад төсвийг дахин хэлэлцэхээр болов. Засгийн газар бас анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашдын үр дагаврыг бодох ёстой. Ийм байдалд орохгүйгээр шийдэх гарц бололцоо байсан.
УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан. Тэр үед хоригийг УИХ авдаг зарим тохиолдолд авдаггүй. Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна.
Р.Саруултөгс: ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг хуулийн байгууллагад ШАЛГУУЛНА
-Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг удаа дараа гаргаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон талаар Erennews.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Р.Саруултөгс мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд асантай холбоотой нийтлэл гаргасан. Миний бичсэн дээрх мэдээлэл бүгд баримт нотолгоотой. Гэтэл Б.Энхбаяр намайг олон нийтийн сүлжээнд гүтгэж, нүүрсний машин авсан гаруудын нэг гэсэн. УИХ-ын гишүүн сайд байсан хүн сэтгүүлчийг гүтгэж, удаа дараа доромжилж байгаа тул нийт салбарынхныхаа өмнөөс энэ хурлыг хийж байна" гэв.
Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-д аудитын шалгалт оруулна
-Сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэд түлшний талаар гомдол их хэлж байгаа учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ. Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана. 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
ANUSDI80955877SEXSEER VANXANDI