Ерөнхийлөгчийн засаглал хүсэх зүйл биш гэдгийг хэдхэн цагт харуулав

2024 оны 12 сарын 06

Манай монголчуудын зарим нь, бүр судлаач, улстөрч, эрдэмтэн мэргэд гэх хүмүүсээс ч “Ерөнхийлөгчийн засаглал л Монголд хэрэгтэй. Парламентын засаглал манайд тохирохгүй” хэмээн ухуулах нь бий. Зарим нь хадуураад өнгөрсөн үе рүүгээ зааж “Ю.Цэдэнбал даргын үед манай Монгол тасархай хөгжиж байлаа” хэмээнэ. Цагийн юм цагтаа. Тэр үеийн нөхцөл байдал өнөөдөр Монголд бүү хэл, дэлхийд байхгүй. Ад үзээд буй ч 126 гишүүнтэй парламент л улс орон аюулын ирмэгт ирсэн эгзэгтэй үед аминд орно. Тэдний дор хаяж 100 нь үйл явдлыг бодитоор үнэлэх эрүүл ухаантай байна биз дээ.

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө хэдхэн цагийн дотор болж өнгөрсөн үйл явдал Ерөнхийлөгчийн засаглалтай бол юу учирч болох, парламентын засаглалтай бол хэрхэн улс орноо үймээн самуунаас татаж гаргах “хичээлийг” БНСУ дэлхий нийтийн өмнө бодитойгоор заав. Өмнөд Солонгосыг Нэгдмэл Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс гэх бөгөөд хууль тогтоох байгууллага нь буюу парламент нь Үндэсний Ассамблей.

Улсын Ерөнхийлөгч гэдгийг манайхны дийлэнх нь уул овоо тахьдаг, одон медаль тараадаг, гадаад орнуудаар айлчилдаг, зарим нэг хуульд хориг тавьдаг, хааяа нэг хууль санаачилдаг төдийхнөөр ойлгодог.

Гэтэл хамгийн ноцтой үр дагавар тарихуйц нэгэн албан тушаалыг нь ор тас мартчихдаг юм. Тэр нь манай Ерөнхийлөгчөөр авч үзвэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч. Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд бүү хэл парламентын засаглалтай орон ч зэвсэгт хүчин нь Төрийн тэргүүний мэдэлд байдаг. Ойворгон хүн Төрийн тэргүүн болбол яаж ч мэдэхийг БНСУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Юн Сок Ёль бэлээхэн харууллаа.

Тэнд манайхтай л адилхан парламентаараа 2025 оны улсын төсвөө хэлэлцэж, түүн дээрээ санал бодол зөрөлдөж юм юм л болж. БНСУ-ын улс төрийн сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хүлээж авалгүй, прокуроруудаас огцруулж, Засгийн газрыг тараахыг шаардсан. Гэм нь Төрийн тэргүүний зарим ашиг  сонирхол хөндөгдөж, хүрээллийн нөхдөөс нь оролдмогц, мөн  иргэдийн зүгээс ч Юн Сок Ёлийн талаар таагүй санаа бодол нэмэгдээд ирмэгц Онц байдал зарлан цэрэг хөдөлгөж, парламентын гишүүдээ ч ордонд нь нэвтрүүлэхгүй гэж хашиж үзлээ. Бүр бүх шатны төлөөллийн хурлын үйл ажиллагааг хорино ч гэх шиг. Хэвлэлийн эрх чөлөөг ч тас хаана гэсэн.
 


“Умард Солонгосын талыг баримтлагч хүчнүүдийг цэвэрлэх, Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд онц байдал зарласан” хэмээн тэрбээр мэдэгдэж, сөрөг хүчнийхнийг улаан цагаан “Хойд Солонгосын талынхан” гэж омойтов. Харин парламентын гишүүд нэн даруй хуралдан 300 гишүүнээс 190 гишүүн цугларан 100 хувь Төрийн тэргүүнийхээ Онц байдлын тухай зарлигийг цуцлахын төлөө саналаа өгсөн. Ингэсний дараа Ерөнхийлөгч Юн Сок Ёль лхагва гарагийн үүрээр цэргийн онц байдлыг цуцлаж буйгаа албан ёсоор мэдэгдэв.

Парламент хүчтэй, сөрөг хүчин идэвхтэй, эрх баригчидтайгаа өвөр түрийдээ оролгүй байхын ач тус энэ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах үйл явцыг эхлүүлэх импичментийн тухай хуулийн төслийг тус улсын сөрөг хүчний зургаан нам парламентдаа өргөн бариад байна. Сөрөг талынхан “Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцох үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг парламентад нэн даруй танилцуулна” хэмээн мэдэгдсэн. Үндэсний Ассамблейн гишүүд энэ талаарх санал хураалтыг 24-72 цагийн дотор явуулах ёстой бөгөөд энэ сарын 4-5-нд шилжих шөнө хэлэлцэн шийдвэрлэнэ гэдгээ зарлав. Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай хуулийн төслийг батлахад парламентын 300 гишүүний 200-гийн санал хэрэгтэй бөгөөд сөрөг хүчинд эрх баригч намын 18-аас доошгүй гишүүний нэмэлт дэмжлэг шаардлагатай ажээ.

Хэрэв импичмент дэмжигдвэл Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргамагц  Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Өмнөх нэгэн жишээг дурдвал Ерөнхийлөгч асан хатагтай Пак Гын Хэ-г яг найман жилийн өмнө 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр парламентын гаргасан хуулиар огцруулсан ч 2017 оны гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн Цэцээр тухайн шийдвэр батлагдсан агаад тэр хүртэл бүтэн гурван сар албан үүргээ гүйцэтгээд чөлөөлөгдөж байв.

Өнөөгийн Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг олон нийтийн байгууллага, иргэд ч эсэргүүцэж жагсаж байна. Иргэд нь идэвхтэй, аль нэг талын мөнгөний барьцаанд оролгүй үзэл бодлоо шударгаар илэрхийлэхийн үлгэрийг Өмнөд Солонгосын ард иргэд харуулсаар буй. Жагсагчид Ерөнхийлөгчийг улс орон даяар онц байдал зарласан үйлдэлдээ хариуцлага хүлээн албан тушаалаасаа буухыг шаардсаар байгаа.
 


Эндээс монголчууд бид том сургамж авах ёстой болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины үйлдлийг хар. БНХАУ-ын дарга, Цэргийн зөвлөлийн дарга Си Жинпинд ч эвгүй үед шууд цэрэг хөдөлгөх бүрэн эрх бий. Нэг хүний хязгааргүй засаглалтай, тоталитар дэглэм бүхий ОХУ, БНХАУ-ын хооронд орших Монгол Улсын хувьд парламентын засаглал нь хүчтэй, хэний ч хараат бус, сөрөг хүчин нь эрх баригчдынхаа өвөрт оролгүй олонхийн алдаа оноог хянадаг байх, иргэд ч эрх ашгийнхаа төлөө нэгдэн шударгаар тэмцэж чаддаг байх нь юу юунаас эрхэм гэдгийг сайтар ухаарах ёстой болж байна.

Юу юунаас чухал нь Монголд Ерөнхийлөгчийн засаглал огт тохирохгүй, насан турш суух Төрийн тэргүүн ч хэрэггүй. Угаасаа хоёр дахь бүрэн эрхдээ улиран ормогц Ерөнхийлөгч ваакумжиж, амьдралаас тасарч агаарын хүн болдгийг урьдын улирч сонгогдсон Төрийн тэргүүнүүдийн жишгээс мэдсэн учраас л Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн тэргүүнийг зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгохоор болсон шүү дээ.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(70.187.197.167) 2024 оны 12 сарын 08

Энэ угаасаа нэх сонин хүн нүүр амаа татуулцан залуу ганган мисс эхнэртэй жүжигчин маягийн нөхөр бас тэгээд овилгогүй тавьтиргүй нь харагдлаа даа. солонгосууд огцруулна гэсэн бол огцруулж л таарна.

1  |  0
зочин(70.187.197.167) 2024 оны 12 сарын 08

Энэ угаасаа нэх сонин хүн нүүр амаа татуулцан залуу ганган мисс эхнэртэй жүжигчин маягийн нөхөр бас тэгээд овилгогүй тавьтиргүй нь харагдлаа даа. солонгосууд огцруулна гэсэн бол огцруулж л таарна.

0  |  0
Зочин(202.9.41.55) 2024 оны 12 сарын 07

Яг үнэн. Нэг тэнэг сонгогдоод,нөгөө тэнэг нь зөвлөөд байвал ийм юм болно шүү

0  |  0
Зүч(202.126.89.228) 2024 оны 12 сарын 07

Ёстой тэнэг гэхэд багадахаар явдал боллоо шүү дээ. Манайд хэзээ билээ нэг ”цоохор” дээлт бас нэг урт ”шар” дээлт гэсэн хоёр ерөнхийлөгч бужигнуулаад амжсан шүү. Парламент байгаа тулдаа гарсан шүү. Ойворгон биеэ тоосон ганц хүн л бүхэл бүтэн улсыг тонгорч үнс шороотой нь хутгаж чадаж байгааг бид харж байна ш тэй...

0  |  0
зочин(103.57.94.247) 2024 оны 12 сарын 06

бодох л асуудал угаасаа нэг хүнд бүх эрхийг өгч болохгйү гэдгийг дэлхий даяараа харж банйа даа

0  |  0
АРД(202.9.40.113) 2024 оны 12 сарын 08

солоносчууд ”зөв” ардчилалыг түгээж байна гэхээсээ илүүтэй үе дамжсан үндэсний хөрөнгөтнүүд нь улс төрд маш их нөлөөтэй, цөөхөн хэдэн нөхдүүд л хоорондоо улс төр хийж тоглодог гэдгийг ойлгох хэрэгтэй, барууны орнуудын ”ардчилал” бол зөвхөн мөсөн уулын оройн л хэсэг, харин усан доогуур байгаа бодит байдал нь азийн өвөрмөц уламжлалын үргэлжлэл болсон угсаатнуут хоорондын эрх мэдлийн тулаан гэдгийг ойлгох хэрэгтэй

1  |  0
S(66.181.176.34) 2024 оны 12 сарын 06

ANUSDI80955877

0  |  0
DR. MANIPAL(102.89.83.203) 2024 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. MANIPAL(102.89.83.203) 2024 оны 12 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
big(172.56.153.162) 2024 оны 12 сарын 06

za shaa shaa bitgii surjigne

0  |  0
Top