ХЭН ЮУ ХЭЛЭВ I Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсэхгүй

2024 оны 12 сарын 13

Энэ дугаарын “Хэн юу хэлэв” буланд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Э.Батшугар нарын үгийг онцолж байна.


УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол Улс элсэхгүй. Хэлэлцээр үргэлжлэх ёстой. Бид бүс нутаг дахь хэд хэдэн олон улсын байгууллагуудад элсэхээ хойшлуулж байгаа. Эерэг сөрөг үр дагавар, нөлөөг тооцож дуусаагүй байна. Тийм учраас Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагад бид орохгүй. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар оролцоно. Евроазийн эдийн засгийн холбоонд Монгол элсэхгүйгээр зөвхөн хоёр талын гэрээ хэлэлцээр, түр туршилтын гэрээнүүдийг хийж байгаа. Үүнээс гарах үр дагаврыг тооцоолж, дараагийн гэрээ хэлэлцээрийг хийнэ гэсэн бодолтой, нарийн тооцоололтой, болгоомжтой алхмыг хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Т.Доржханд гишүүн хэдхэн сарын өмнө төрд өмч байх ёсгүй гээд хамт суугаад ярьж байсан. Сайд болоод хоёр долоо хоногийн дараа төрийн өмчийн компанийн 10 их наяд төгрөгийн тендерийг би зохион байгуулж хийе гээд орж ирсэн. Доржханд аа, одоо миний хөгшин болио.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй гэж заасан боловч бодит амьдрал дээр хэрэгжилт хангалтгүй байна. Жишээлбэл, иргэн тэтгэвэрт гарахад олон төрийн байгууллагууд руу явуулдаг. Гэтэл Дан, Хур системээр дамжуулж төр өөрт байгаа мэдээллээ бусад агентлаг, Засгийн газрын яамдаас татаж авна гэсэн ч хэрэгжихгүй байгаа нь  хүнд суртал дагуулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(14.1.81.183) 12 цагийн өмнө

Ж.Энхбаяр хэний эрх ашгийн үүднээс яриад байнаа.В ходе первого официального визита в Россию 29 марта 1994 года в Московском государственном университете им. М. В. Ломоносова президент Казахстана Н. А. Назарбаев впервые выступил с идеей формирования Евразийского Союза на основе единого экономического пространства и совместной оборонной политики.

0  |  0
Zochin(182.239.90.97) 22 цагийн өмнө

Zah zeelee choloolood Irgenii nisehiin salbariin kompaniud mash hund bna daa,yaaj ter dayan avarguudtai orsoldoh ve dee….

0  |  0
Top