Анх 1884 онд хэвлэгдэн гарсан англи хэл хэрэглэгчдийн тэргүүлэх толь бичиг болох Оксфордын Англи хэлний толь бичигт Өмнөд Солонгосоос гаралтай 8 үг шинээр багтжээ.
Саяхан шинэчлэгдсэн хувилбарт багтсан үгнүүд нь "dalgona", "dalgona coffee", "hyung", "noraebang", "maknae", "jjigae", "tteokbokki", "pansori" бол 2021 оны есдүгээр сард нийт 26 үг нэмэгдэж байжээ. Эдгээрт "K-drama", "hallyu", "mukbang", "daebak" зэрэг үгс мөн багтаж байсан аж.
Сүүлд нэмэгдсэн 8 үгийн тайлбар:
-Dalgona: 2021 онд дэлгэцнээ гарсан "Squid Game" кинонд гардаг "dalgona" нь хайлуулсан элсэн чихэр дээр сода нэмж хийгдсэн нэг төрлийн амттан юм. Ихэвчлэн зүрх, од гэх мэт хэлбэр дүрстэйгээр гудамжнаа худалдаалагддаг
-Dalgona coffee: найруулдаг кофе, элсэн чихэр, халуун ус зэргийг удаан хугацаанд холих замаар гарган авдаг хөөсөрхөг кофе
-Jjigae- шөлтэй хоолыг орц найрлагаас нь хамааран "Тэнжанжжигэ, кимчижжигэ гэх зэргээр нэрлэхэд ашиглана
-Tteokbokki: цагаан будааны бялууг халуун ногоогоор амталсан нэг төрлийн хоол
-Hyung: эрэгтэй хүн өөрөөсөө насаар ах хүнийг хүндэтгэж дуудах үг
-Maknae: хамт байгаа хүмүүс дундах насаар хамгийн залуу хүнийг ийн дуудах мөн К-поп хамтлагийн хамгийн залуу гишүүнийг нэрлэнэ
-Noraebang: өмнө нь караоке хэмээн ганцхан нэр томъёогоор нэрлэгддэг байсан үг noraebang гэх үгээр улам дэлгэрэнгүй болж дуулахаар ирсэн хүмүүсийн түрээсэлдэг өрөөг нэрлэх болсон байна
-Pansori: ердөө ганц дуучин болон бөмбөрчин хослон тоглодог Солонгосын уламжлалт хөгжмийн төрөл
Тус толь бичигт өнгөрсөн болон одоогийн англи хэл дээр хэрэглэгдэж байгаа 500 мянга орчим үг хэллэгийн дэлгэрэнгүй тайлбар багтсан байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )