Өнөөдөр 2026.03.02. Энэ оны 61 дахь өдөр бөгөөд он дуусахад 304 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандаж, 18 цаг 39 минутад жаргана.
Улаанбаатарт цас орно. Өдөртөө 10 хэм, шөнөдөө 17 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн өсвөр үеийн сэтгэл зүйн өдөр, Олон улсын шүдэнзний өдөр, Дэлхийн муур аврах өдөр бол Этиоп улсад Адуагийн тулааны ялалтын баяр, Бахайд Ала сарын 19 дэх өдрийн баяр, Их Британид Номын баяр, АНУ-д хуучин эдлэлийн өдөр, Шри-Ланкад Агаарын хүчний өдөр, Хорватад Инженерийн өдөр, Мьянмарт Тариачны баяраа тэмдэглэж байна.
Энэ өдөр Аргентины дасгалжуулагч Морисио Почеттино, Английн жүжигчин Даниел Крейг, Америкийн нэрт дуучин Жон Бон Жови, AC/DC хамтлагийн басс гитарч Марк Иванс, Данийн жүжигчин Пилу Асбек, Испанийн сагсан бөмбөгч Пау Рибас, ОХУ-ын Ардын жүжигчин Михаил Пореченков, Олимпын хошой аварга, дэлхийн 7 удаагийн аварга, Австрийн цаначин Марсель Хиршер, Америкийн зохиолч Жон Ирвинг нарын алдартнууд мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1657 - Японы Эдо (одоогийн Токио) хотод гурван өдрийн турш гал гарсаны улмаас 100,000 хүн амиа алджээ.
1903 - Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.
1951 – НБА-д Бүх Оддын анхны тоглолт явагдав.
1956 - Марокко улс Францаас тусгаар тогтножээ.
1962 – НБА-д Уилт Чембэрлин нэг тоглолтонд 100 оноо авсан рекорд тогтоов.
1969 – Даманск арлын Уссури гол дээр ЗХУ, Хятадын цэргийн мөргөлдөөн гарлаа.
1983 – Израилын эмч нар хүнд өвчтөнүүдийг эмчлэхэс татгалзан, ажил хаялт зарлажээ.
1990 - Африкын үндэсний конгрессын дэд даргаар Нелсон Мандела сонгогдов.
2022 – Оросын цэрэг Украины Херсоныг эзлэв.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )